Skip To Content

NEWS

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг Элэг шилжүүлэн суулгах 3,000дахь мэс заслаа амжилттай хийлээ.

Hit : 28 Date : 2026-03-26

Хүнд  Өндөр эрсдэлтэй өвчтөнүүдэд төвлөрсөн эмчилгээний үр дүн

 

- Сүүлийн 10 жилд элэг шилжүүлэн суулгасан 2өвчтөн тутмын 1нь элэгний эсийн хорт хавдартай хавсарсан элэгний хатууралтай өвчтөн

- Элэгний эсийн хорт хавдартай өвчтөний шилжүүлэн суулгаснаас хойшхи 1 жилд амьд үлдэх хувь 92%, амьд донороос элэг авах мэс заслыг 100% дурангийн аргаар гүйцэтгэсэн


external_image

[График] Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн нийт тоо. Амьд донороос элэг шилжүүлэн суулгах(LDLT) болон Тархи нь үхжсэн донороос элэг шилжүүлэн суулгасан(DDLT) мэс заслыг оролцуулан 2026оны 1-р сарын 5-ны байдлаар нийт 3,000 дахь тохиолдолд хүрлээ. 


external_image

[Зурагт] Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах мэс заслын 3,000 дахь тохиолдлын арга хэмжээнд оролцогчид дурсгалын зураг татуулав.


Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг (Эмнэлгийн дарга Ким Ён Тэ) 1988 оны 3-р сард БНСУ-д анх удаа элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийснээс хойш 38 жилийн дараа буюу энэ оны 1-р сарын 5-ны өдөр ийнхүү 3,000 дахь мэс заслаа амжилттай гүйцэтгэлээ. Энэхүү амжилт нь хуримтлуулсан эмнэлзүйн туршлага болон стандартлагдсан олон талт нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний тогтолцоо хамтын ажиллагааны үр дүн юм. Ялангуяа элэгний хорт хавдар, элэгний хатуурал, өндөр настай болон хавсарсан хүнд өвчтэй эрсдэлтэй өвчтөнүүдээс ийм амжилт гаргасан нь утга учиртай юм.


Элэг шилжүүлэн суулгах мэс засал нь элэгний дутагдлын төгсгөлийн шатанд орсон өвчтөнүүдийн хувьд үндсэндээ цор ганц эмчилгээ. БНСУ-д тархины үхжилтэй донор олдоц хангалтгүй байдаг тул амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслын эзлэх хувь өндөр бөгөөд донорын аюулгүй байдлыг хариуцах давхар хариуцлагатайгаар мэс заслыг гүйцэтгэдэг. Өндөр настай өвчтөн болон элэгний эсийн хүндэрсэн хорт хавдар ихсэхийн хэрээр мэс заслын хүндрэл ч гэсэн нэмэгдсээр байна. Мэс заслын өмнөх нарийн шинжилгээнээс эхлээд дархлаа дарангуйлах эмчилгээ, хүндрэлийн эсрэг хариу арга хэмжээ, урт хугацааны хяналт гээд бүх үйл явцыг бүрэн хариуцдаг анагаах ухааны хамгийн өндөр ур чадвар шаардсан салбарын нэг юм. 


Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн өвчтөнүүдийн бүтэц нь энэхүү бодит нөхцөл байдлыг тодорхой харуулж байна. Сүүлийн 10жилийн хугацаанд хийгдсэн нийт элэг шилжүүлэн суулгах мэс заслын 50% нь элэгний эсийн хорт хавдартай хавсарсан элэгний хатууралтай өвчтөнүүд байсан бөгөөд үүний 15-20% хувь нь даамжирсан шатандаа орсон элэгний хорт хавдартай өвчтөнүүд эзэлж байна. Ижил хугацаанд нийт шилжүүлэн суулгах мэс заслын 20-25% нь цусны бүлэг өөр тохиолдолд хийгдсэн бөгөөд сүүлийн 5 жилийн байдлаар элэг дахин шилжүүлэн суулгах мэс заслын нийт тохиолдлын 7% хувь орчмыг эзэлж байна. Энэхүү үзүүлэлтэд тус эмнэлэгт хийгдсэн давтан мэс заслаас гадна бусад эмнэлэгт элэг шилжүүлэн суулгаад дахин мэс засал хийлгэх шаардлагатай болсон тохиолдлууд ч багтсан болно. Түүнчлэн БНСУ-д хийгдэж буй нийт хүүхдийн элэг шилжүүлэн суулгах мэс заслын 18.8% нь Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэгт хийгдсэн байна. Эмнэлгийн өвчтөнүүдийн дийлэнх хувийг өндөр эрсдэлтэй, хүнд хэлбэрийн өвчтөнүүд эзэлж байгаа.


Эдгээр эрсдэлтэй өвчтөнүүдийн дунд ч эмчилгээний үр дүн тогтвортой байгаа. Элэгний эсийн хорт хавдартай өвчтөнүүдийн элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараа 1жилд амьдрах хувь 92% байна. Элэгний хатууралтай өвчтөнүүдийн урт хугацааны хяналтын үр дүнд 10жил амьдрах хувь ойролцоогоор 80%-тай байна. Амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслын амжилтын хувь эхний 1,000 тохиолдолд 95.1% байсан бол сүүлийн 1,000 тохиолдолд 98.1% болж өссөн.


Мэс заслын эдгээр амжилт нь эмчилгээний системчилсэн тогтолцоотой шууд холбоотой. Мэс заслын тасаг, Хоол боловсруулах доторын тасаг, Дүрс оношилгооны тасаг, Мэдээгүйжүүлэлт өвдөлтийн менежментийн тасаг болон Эрчимт эмчилгээний тасгууд хамтарсан олон талт нарийн мэргэжлийн баг бусад тасагуудтай хамтарсан үзлэг ажилласнаар мэс заслын өмнө дүгнэлт болон мэс заслын дараах хяналтыг нэгдсэн нэг удирдлагаар гүйцэтгэдэг. Мөн дархлаа дарангуйлах эмчилгээний зохицуулалт, хүндрэлийн эсрэг хариу арга хэмжээ, урт хугацааны хяналт зэрэг нь стандартлагдсан протоколын дагуу явагддаг.

전체 메뉴

전체 검색

전체 검색