Skip To Content

Мэдээ

〔SNUH Эрүүл мэндийн мэдээлэл〕 Харшил дахин сэдрэхээс сэргийлэх үр дүнтэй арга

Hit : 1,860 Date : 2023-05-25

-       Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн харшил - дотрын тасгийн профессор Ли Со Ён, харшлын дархлааны эмчилгээний тодорхойлолт болон төрлийн талаар мэдээлэл

external_image

Зураг1 Дархлааны эмчилгээ үр дүнтэй байдаг өвчинүүд: харшлын ринит, астма, атопийн дерматит, эвэрлэгийн үрэвсэл зэрэг

external_image

Зураг2 Дархлааны эмчилгээ үр дүнтэй байдаг антиген:      гэрийн тоосны хачиг, амьтаны үс, ургамалын тоосонцор

Улирал солигдож температурын далайц нэмэгдвэл гуурсан хоолой, хамрын салст мэдрэмтгий амьсгалын замын харшилтай өвчтөнүүд эмзэг болдог. Мөн арьсны харшилтэй өвчтөнүүд бичил тоосонцор болон ургамалын тоосонцор зэргээс арьс эмзэг болж улиралын чанартай атопийн дерматиттэй бол арьс илүү хуурайшиж шинж тэмдэг хүндэрдэг.

Харшлын эмчилгээний арганд нөлөөтэй хүрээлэн буй орчиноос зайлсхийх арга болон эм тариа хэрэглэж шинж тэмдэгийг бууруулах эмэн эмчилгээний арга байдаг. Гэвч харшлын өвчиний гол шалтгааныг илрүүлэн дахин сэдрэхээс сэргийлэхийн тулд “дархлааны эмчилгээ” юу юунаас илүү чухал. Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн харшил - дотрын тасгийн профессор Ли Со Ён, харшлын эмгэг сэдрэхээс сэргийлэхийн тулд дархлааны эмчилгээний талаар тайлбарлалаа.

1. Харшил гэж юу вэ?

external_image

Зураг 3 Харшил (getty image bank аас авав)

Харшлын өвчин аллергинаас үүсдэг өвчин юм. Харшл төрүүлэгчийн төрөл болон харшлын урвал илэрдэг эдээс хамааран олон төрлийн хэлбэрээр илэрдэг бөгөөд голдуу гуурсан хоолойн астма, харшлын ринит, тууралт, атопийн дерматит, хоол хүнс болон эм тарианы харшил зэрэг байдаг.

Харшлын өвчинг оношлоход онцгой шинж тэмдэг, илэрсэн цаг хугацаа, хүрээлэн буй орчин, онцгой бодиснд хүрсэн эсэх, гэр бүлийн удамшил зэрэг нөлөөлдөг.

 

2. Харшлын дархлаа эмчилгээ?

 Харшлын эмчилгээний арганд харшил үүсгэж байгаа хүрээлэн буй орчины нөлөөллөөс зайлсхийх арга, харшлын эсрэг эм, сороххамрын хөндийарьснд түрхэх стероид хэрэглэх зэргээр шинж тэмдэгээ зохицуулах эмэн эмчилгээний аргууд байдаг. Мөн харшлын сэдрэлээс сэргийлэхийн тулд гол шалтгаан болсон хүчин зүйлийг тодорхойлохын тулд биеийн хэт мэдрэмтгий байгаа дархлааны хариу үйлдлийг хэт мэдрэмтгий бус тал руу өөрчлөх “дархлааны эмчилгээ” юм. Энэ дархлааны эмчилгээ нь харшлын үндэс суурийг арилгах цор ганц арга болоод байна.

Харшлын дархлааны эмчилгээ сөрөг нөлөөгүй маш бага хэмжээний харшлын бодисыг тогтмол хугацаанд нэмэгдүүлж хийгээд дахин харшил үүсгэж байгаа бодиснд нөлөөлөхгүйгээр дархлааны тогтвортой байдлаг өдөөдөг арга юм. Өндөр настай эсвэл жирэмсэн үед дархлааны эмчилгээг хийддэггүй бусад тохиолдолд хүн бүрь дархлааны эмчилгээ хийлгэж болно.

Гэвч харшлын дархлаа эмчилгээ хийх боломжтой өвчин болон антигентэй тул, эмчилгээ хийлгэх боломжтой эсэх талаар харшлын мэргэжлийн эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй.

Дархлааны эмчилгээ эхлэхийн өмнө, харшлыг “арьсны сорил” мөн “цусны шинжилгээ”гээр шалгадаг. Өмнөх шинжилгээгээр эерэг хариу үзүүлсэн антиген өөрийн харшлын шинж тэмдэгтэй тохирч байвал, энэ үед дархлааны эмчилгээ хийх эсэхийг шийддэг. Харшлын дархлааны эмчилгээ нь харшлын ринит болон эвэрлэгийн үрэвсэлд хамгийн үр дүнтэй гэж танигдсан бөгөөд астма болон хүнд хэлбэрийн атопийн дерматитэд тодорхой хувьд үр дүнтэй боломжтой.

Антиген талаасаа онцгой антигенд мэдрэмтгий болсон бол дархлааны эмчилгээ хийх боломжтой. Жишээ нь гэрийн тоосны хачиг, муур нохойны үс, төрөл бүрийн цэцгийн тоосонцор зэрэг нь дархлааны эмчилгээ боломжтой антиген юм.

 

3. Дархлаа эмчилгээний төрөл

external_image

Зураг4 Дархлааны эмчилгээний 2янзын арга

Харшлын дархлаа эмчилгээнд арьс руу тарих “арьсан доорх дархлааны эмчилгээ” болон хэлэн доор харшлын бодисыг дусаах “хэлэн доор дархлааны эмчилгээ” гэж хуваадаг бөгөөд, хоёр төрлийн арга нь бүгд 3-5жилийн хугацаанд үргэлжилдэг эмчилгээ юм.

Арьсан доор хийдэг дархлааны эмчилгээг эмнэлгийн ажилтан харшлаж байгаа бодисыг тариураар эхний 3сар долоо хоногт 1удаа, дараагаас нь сард 1удаагаар тогтмол хийнэ.

 

Нөгөөтэйгүүр хэлэн доор хийдэг дархлааны эмчилгээг эмнэлгээс бичиж өгсөн зааврын дагуу өөрөө эмчилгээг хийх боломжтой. Харшил үүсгэж байгаа бодисыг хэлэн доорх салст бүрхүүлд тогтмол хэрэглэдэг тул өвчтөн өөрөө гэртээ хийх боломжтой арга юм. Гэвч, хэлэн доорх дархлааны эмчилгээ нь зөвхөн гэрийн тоосны хачгийн үед хэрэглэдэг.

 

4. Харшлын дархлаа эмчилгээний сөрөг нөлөө?

external_image

Зураг5 Дархлааны эмчилгээний сөрөг нөлөө

Тарианы арьсан доор хийдэг дархлааны эмчилгээний хувьд зүү хатгасан хэсэгт загтнах, хорсох, хавдах зэрэг шинж тэмдэг хэдэн өдөр үргэлжилж болзошгүй, хэлэн доор хийдэг дархлааны эмчилгээний хувьд хэсэгчлэн хэлэн доор, уруул хавдах, амны эргэн тойронд хөнгөн төрлийн шинж тэмдэг илэрч болно.

Гэвч энэ нь харшил өдөөж байгаа хэвийн шинж тэмдэг учраас санаа зовохгүй байж болно.

 

5. Дархлааны эмчилгээ хийлгэвэл бүрэн эдгэрэх үү?

 Дархлааны эмчилгээ харшлын өвчний үндэс сууриар нь эмчлэх цор ганц эмчилгээ гэж хэлж болохоор үр дүн нь ихээхэн батлагдсан.

Гэвч эмчилгээний өмнө харшил үүсгэгч болон хувь хүний шинж тэмдэгтэй холбоотой хамаарлыг 100% тоон үзүүлэлтээр шалгах боломжгүй. Жишээ нь, арьсны сорилоор гэрийн тоосны хачгийн эсрэг хариу урвал өндөр гарсан ч бодит байдал дээр гэрийн нөхцөлд тоосонцорын хачигнаас гадна гэрийн халуун хүйтэн, бичил тоосонцор зэрэг өөр хүчин зүйлүүдээс шалтгаалан шинж тэмдэг хүндрэх тохиолдол байдаг.

Тиймээс эмчилгээг эхлүүлсэний дараа үр нөлөөг ажиглан эмчилгээний үр дүн бага бол 3-5жилийн урт эмчилгээг үргэлжлүүлэхгүй зогсоох тохиолдол байдаг.

Эсрэгээрээ эмчилгээний үр дүн сайн бол 5жилийн хугацаандаа эмчилгээгээ хийлгэн, дархлааны эмчилгээ дууссанаас хойш ойролцоогоор 10жил хүртэл эмчилгээний үр дүн удаан хугацаанд үргэлжлэх боломжтой.

 

6. Өвчтөнд хандаж хэлэх үг

“Дархлааны эмчилгээ бол харшлын үрэвслийг дарж чадахгүй учраас одоо танд шинж тэмдэг байгаа бол заавал эмэн эмчилгээг хийлгэх хэрэгтэй.

Харин дархлааны эмчилгээ нь цаашдаа онцгой антигенд өртөхөд харшлын хариу урвалаас сэргийлж чадах дахин сэдрэхээс сэргийлэх эмчилгээ учраас маш чухал үр дүнтэй эмчилгээ юм. Харшлын өвчинтэй бол эмнэлэгт ирж үзүүлээд өөрийнхөө байдлыг тодорхой мэдээд эмчтэй ярилцан хангалттай зөвлөгөө аван тохиромжтой эмчилгээний аргаар эмчлүүлэхийг хүсч байна.”

external_image

Зураг Харшил - дотрын тасгийн профессор Ли Со Ён

Full Menu

전체 검색

전체 검색