Skip To Content

Мэдээ

Хөхний филлодын хорт хавдарт “Байн эмчилгээ” хийх боломжтой боллоо

Hit : 2,831 Date : 2023-02-24

- Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн судалгааны баг генетикийн шинжилгээгээр хөхний филлодын хорт хавдрын онцлог болон дэд төрлийг илрүүллээ.

 

- Хөхний филлодын хорт хавдраас хорт хавдрын өсөлттэй холбоотой генетикийн идэвхжилт, таслан зогсоох эм хэрэглэх үед хавдрын өсөлтийн хурдны бууралтыг олж илрүүллээ.

external_image

       [зураг] Хөхний филлодын хорт хавдар (сумаар заасан) тай өвчтөний CT зураг 

Ховор боловч үхэлд хүргэж болзошгүйФиллод” ын хорт хавдар” ын эмчилгээний шинэ арга зам нээгдэх боломжтой боллоо. Хөхний хорт хавдрын нэг төрөл болох филлодын хорт хавдрын генетик онцлогыг судалсан шинжилгээний үр дүн гарчээ.

Энэхүү үр дүнг ашиглан байн эмчилгээний аргыг хөгжүүлэхээс гадна мэс заслаас өөр эмчилгээний аргагүй байсан энэ төрлийн хорт хавдартай өвчтөнүүд эмчилгээний шинэ сонголттой болох хаалга нээгдэж байна.

Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн хөхний төвийн дарга Мүн Хёнг Гун, Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн генетик судлалын төвийн дарга Ким Жунг Иль нараар ахлуулсан хамтарсан судалгааны баг филлодын хорт эдэд судалгаа хийж, удамшлын онцлог болон эмгэг үүсэх шалтгаан, байн эмчилгээний боломжит аргуудыг боловсруулах боломжийн талаар амьтан дээр хийсэн туршилтын үр дүнг өнгөрсөн 1 дүгээр сард зарлалаа.

 

Хөхний филлодын хорт хавдар нь нийт хөхний хорт хавдрын 1-с бага хувийг эзэлдэг ховор хавдар юм. Энэхүү хавдар нь хурдан томордог, хэмжээ том, амархан дахих болон үсэрхийлдэг онцлогтой. Гэвч өнөөг хүртэл мэс заслаас өөр үр дүнтэй эмчилгээний арга байхгүй, судалгаа хийхэд тохиромжтой эсийн шугам, амьтны модель дутмаг байсан нь шинэ эмчилгээний аргыг нээж илрүүлэхэд хүндрэлтэй байсан.

 

Удамшлын онцлогыг шалгахын тулд судалгааны баг хөхний филлодын хорт хавдрын 9 ширхэг эд, энгийн хөхний хорт хавдрын 18 ширхэг эдэд геномын болон транскриптомын шинжилгээ хийжээ.

 

Шинжилгээний үр дүнд филлодын хорт хавдар нь энгийн хорт хавдрын эдтэй харьцуулахад эсийн гаднах харилцан үйлчлэх үйлчлэлцэл болон PI3K дохио нэмэгдсэн, эсийн наалдацтай холбоотой генийн дохио буурсан онцлогтой байсан.

 

Мөн хөхний филлодын хорт хавдар нь биологийн хувьд ▲Эпителийн төрөл ▲Фиброз хэлбэрийн гэсэн дэд төрөлд хуваагддаг нь батлагдсан байна. Энэхүү хоёр дэд төрлийг харьцуулахын тулд хөхний филлодын хорт хавдрын 28 ширхэг парафины эдийг шинжилж үзэхэд "Фиброз хэлбэр"ийн төрөл нь харьцангуй хурдан томордог, түрэмгий шинжтэй болох нь тогтоогджээ.

 

Филлодын хорт хавдрыг урьд нь микроскопоор ажиглагдсан эсийн хэлбэрийн дагуу нэг төрөл гэж ангилдаг байсан бол молекул биологийн шинжилгээгээр дамжуулан илүү хурдан томордог болон томордоггүй гэж 2 хуваах боломжтой болсон нь маш их ач холбогдолтой болохыг судалгааны багийнхан онцоллоо.

 

Мэс засал хурдан хийлгэх шаардлагатай өвчтөнийг тодорхойлох гэх мэт үйл явцад генетикийн дэд төрлийг ирээдүйд эмнэлзүйн өндөр ач холбогдолтой биомаркер болгон ашиглах боломжтой гэж судалгааны багийнхан тайлбарласан.

 

Нэмэлтээр судалгааны баг нь фиброз хэлбэрийн төрлөөс хорт хавдрын эсийн өсөлттэй холбоотой PDGFR болон PI3K/mTOR дохионууд идэвхжсэн болохыг тогтоож, эдгээр дохиог тусгаарлах замаар хөхний филлодын хорт хавдрыг эмчлэх боломжтой эсэхийг шалгахын тулд амьтан дээр туршилт хийжээ.

 

Хөхний филлодын хорт хавдрын эсийг шилжүүлэн суулгасан хулганад PDGFR болон PI3K/mTOR дохиог тусгаарлах эмийг тус тус хэрэглэсний үр дүнд хорт хавдрын өсөлтийн хурд дарагдсан нь тодорхой ажиглагдсан байна.

 Өдрийн тоо

external_image

[График] Фиброз хэлбэрийн филлодын хорт хавдрын эсийг шилжүүлэн суулгасан хулганад PDGFR ба PI3K/mTOR дохиог тусгаарлах эмийг тус тус хэрэглэсний үр дүнд хяналтын бүлэг(цагаан)тэй харьцуулахад хорт хавдрын өсөлт удааширсан байна. Ялангуяа PI3K/mTOR дохиог тусгаарлах бүлэг(цэнхэр)ээс хорт хавдрын өсөлт үр дүнтэй дарангуйлагдсан нь батлагдсан байна

Өөрөөр хэлбэл, PDGFR болон PI3K/mTOR генийн дамжуултыг бай болгож чадвал маш сайн эмчилгээний үр дүнтэй филлодын хорт хавдрынБайн эмчилгээ” боломжтой болохыг судалгааны багийнхан онцолжээ.

 

Тус төвийн (Хөх, дотоод шүүрлийн мэс заслын тасаг) дарга Мүн Хёнг гун нь “Удаан хугацааны турш цуглуулсан эд эсийн дээж болон өвчтөнөөс авсан хавдрын эдийг шилжүүлэн суулгасан амьтны моделыг ашиглан өнгөрсөн хугацаанд хүндрэлтэй байсан хөхний филлодын хорт хавдрын зорилтот эмчилгээ боломжтой болж байгаа нь чухал ач холбогдолтой” бөгөөд “Одоогоор байн эмчилгээ өвчтөнд нөлөөлөх үр нөлөөг баталгаажуулах ирээдүйд чиглэсэн клиникийн туршилт бэлтгэгдэж байна" гэж хэлжээ.

Үүний зэрэгцээ, энэхүү судалгааны үр дүн өнгөрсөн 12-р сард нэр хүндтэй эрдэм шинжилгээний сэтгүүл болох "British Journal of Cancer"-д нийтлэгдсэн байна. 


Full Menu

전체 검색

전체 검색