СӨҮЛИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГ ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН ТОМРОЛТТОЙ 3,000 ӨВЧТӨНГ ХАМРУУЛСАН ХОЛЕП(HoLEP) МЭС ЗАСЛЫН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА ... АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ҮР ДҮНГ БАТАЛЛАА
- 15жилийн хугацаанд 3,000 хүнийг хамруулсан олон улсын хэмжээний судалгаа
- Өвчтөний сэтгэл ханамж 98.2% .... дахихаас сэргийлсэн, хүндрэл багатай өндөр үр дүнтэй
[Зураг1] ХОЛЕП мэс заслын бүдүүвч зураг: Томорсон түрүү булчирхайн эдийг Холмиум лазераар бүрэн гүйцэт авах ‘бүтэн авах’ арга
СҮИСЭ-гийн судалгааны баг өнгөрсөн 15жилийн хугацаанд 3,000 түрүү булчирхайн томролттой өвчтөнд хийсэн Холмиум лазер простатэктоми(HoLEP) үр дүнг танилцууллаа. Энэхүү судалгааг дэлхийн хэмжээнд нэг байгууллага хийсэн бөгөөд мэс заслын дараа 6сарын хугацааны үр дүн болон хүндрэлийг нарийвчлан анализ хийж үр дүн, Холеп мэс засал түрүү булчирхайн томролтын эмчилгээнээс аюулгүй үр дүнтэй аргаар батлагдлаа.
СҮИС Эмнэлэг Урологийн тасгийн У Сөн Жүн профессорын баг хамт олон 2008оноос 2022он хүртэл 3,000 Солонгос өвчтөнд Холеп мэс заслыг хийсэний дараа өвчтөний хагалгааны өмнө болон дараа эмнэлзүйн үзүүлэлтийн өөрчлөлт болон амьдралын чанарыг харьцуулсан анализын үр дүнг 4-ний өдөр танилцууллаа.
Түрүү булчирхайн томролт 40-өөс дээш насны эрэгтэй хүмүүст элбэг тохиолддог өвчин бөгөөд 50-аас дээш насны хүмүүсийн тал хувь, 60-аас дээш насны 60%д илэрдэг. Нас ахих тусам үүсэх хувь нэмэгддэг бөгөөд түрүү булчирхай томрохоор шээсний сувгийг дарж шээхэд хүндрэл үүсдэг. Эмэн эмчилгээ үр дүнгүй байх тохиолдолд мэс заслын эмчилгээ шаарддагатай болдог.
Холеп мэс засал нь томорсон түрүү булчирхайн эдийг холмиум лазераар бүрэн авах арга бөгөөд цус алдалт багатай, эдгэрэлт хурдан, түрүү булчирхайн томорсон хэмжээ хамаарахгүйгээр авах боломжтой юм. Ялангуяа томорсон эдийг бүрэн авах ‘простатэктоми’ онолыг ашиглан дахих магадлал багатай удаан хугацааны үр дүнг найдах боломжтой. Сүүлийн үед олон төрлийн мэс заслын шинэ аргууд гарч байгаа ч түрүү булчирхайн томорсон эдийг бүрэн авах боломжгүй аргууд мөн удаан хугацаанд дахих боломжтой байсан.
Энэхүү судалгааг 2008оны 8сараас эхлэн 2022оны 6сар хүртэл СҮИС эмнэлэгт 3,000 түрүү булчирхайн томролттой өвчтөнг хамруулсан Холеп мэс засалд орсон мэс заслын дараах системтэй хяналт ажиглалтаар мэс заслын өмнө ба дараах үр дүн болон аюулгүй байдлыг дүгнэлээ. Ялангуяа энэхүү судалгаа алсыг харсан судалгааны аргыг сонгон нэг ижил үзлэг хяналтын протоколыг баримтлан мэс заслаас хойш 2долоо хоногын дараа, 3сарын дараа, 6сарын дараах байдлаар өвчтөнүүдийг хянаж ажигласан бөгөөд стандартчилагдсан стандарт асуумжыг ашигласан датаг цуглуулсан нь итгэл найдварыг ихээр нэмэгдүүлсэн.
[Зураг2] Мэс заслын өмнө ба дараа үйл ажиллагааний өөрчлөлт: Олон улсын түрүү булчирхайн шинж тэмдэгийн оноо(IPSS) 19.3аас 6.6аар буурсан, хамгийн өндөр шээсний гарц(Qmax) 9.4mL/s аас 22.2mL/s болж нэмэгдсэн шээх чадамж өндөр сайжирсан
Судалгааны үр дүнд түрүү булчирхайн томролтоос болоод шинж тэмдэгийн хүндрэлийг тодорхойлдог үзүүлэлт олон улсын түрүү булчирхайн шинж тэмдэгийн оноо(IPSS) мэс заслын өмнө дундаж 19.3 байсан мэс заслын 6сарын дараа 6.6 гаар нэмэгдэж сайжарсан ба шээхэд шээсний гарц хамгийн дээд тал(Qmax) нь 9.4mL/s ээс 22.2mL/s болж дээшлэж шээсний гарц чадал эрс мэдэгдэхүйц сайжирсан. Мөн шээсний үлдэгдэлийн хэмжээ(Post-void residual volume) мэс заслын 6сарын дараагаас харьцангуй багассан бөгөөд хэт мэдрэг давсагны шинж тэмдэгийн үзүүлэлт(QABSS) ач холбогдолтойгоор сайжирсан үр дүнг харуулсан.
[Зураг3] Өвчтөн өөртөө хийсэн судалгааний үр дүн: эмчилгээний сэтгэл ханамжын асуумж(STQ) 92.0%, ерөнхий хандлагын үнэлгээ(ORA) 98.2%, дахин мэс засалд орох сэтгэгдэл(WSQ) 94.5% аар эерэг хандлагатай хариултыг өгсөн.
Энэхүү судалгаа нь дэлхий даяар цор ганц өвчтөний гол туршлага дээр тулгуурласан бөгөөд судалгааны үр дүнд өвчтөний 92.0% нь эмчилгээнд сэтгэл ханамжтай байгаа гэсэн хариултыг өгсөн ба 98.2% нь ерөнхийдөө шинж тэмдэг сайжирсан гэсэн дүгнэлт гарсан. Мөн өвчтөний 94.5% нь дахин мэс засал хийлгэх хүсэл байгаа гэж хариулсан, Холеп мэс засалд түрүү булчирхайн томролтын эмчилгээнүүдээс хамгийн үр дүнтэй сэтгэл ханамж өндөр мэс заслын аргаар батлагдлаа.
Мэс заслын дараа гол хүндрэл нь түр хугацааны шээс задгайрах болон давсагны хүзүүний нарийсал зэрэг бөгөөд үүсэх магадлал өмнөх судалгаануудаас бага байсан. Ялангуяа, хэвлийн хөндийн даралтаас үүдсэн шээс задгайрал илрэх хувь 6сарын дараа 1.9% тай гарсан энэ нь Америк болон Канад улсад том хэмжээний судалгаанд тавигдсан үзүүлэлт(3.4-3.5)ээс мэдэгдэхүйц бага хувьтай гарсан. Шээс задгайрал ихэнхдээ цаг хугацаа өнгөрөхөөр аяандаа аажмаар алга болдог ба ихэнхдээ маш бага хэмжээгээр байсан ба нэмэлтээр шээс задгайрах мэс засал шаардлагагүй байсан. Түрүү булчирхайн томролт дахисанаас давтан мэс засалд орсон тохиолдол гараагүй. Энэ үр дүн БНСУ-ын эмнэлгийн ажилтаны гүйцэтгэсэн холеп мэс заслын хамгийн аюулгүй гэдгийг нотолсон чухал баримт үндэслэл гэж судалгааны баг хамт олон тайлбарллаа.
У Сөн Жүн профессор(урологын тасаг) “Энэхүү судалгаа Холеп мэс засал түрүү булчирхайн томролтын эмчилгээнүүдээс хамгийн үр дүнтэй аюулгүй арга болохыг тодорхой харууллаа” гээд “15жилийн хугацаанд хуримтлуулсан датаг үндэслэсэн энэхүү судалгаа БНСУ-д дотроо болон гадаадад урологийн салбарт чухал материал болох төдийгүй түрүү булчирхайн томролтын эмчилгээний шинэ стандартыг тогтооно гэж найдаж байна” хэмээн дурьдлаа.
Энэ судалгааны үр дүнг Солонгосын урологийн холбооноос гаргадаг Олон улсын сэтгүүл болох ‘Investigative and Clinical Urology’ сүүлийн дугаарт тавигдсан.
Нөгөөтэйгүүр У Сөн Жүн профессор 2008онд холеп мэс заслын аргыг Солонгос улсад нэвтрүүлэн энэхүү мэс заслын аргыг өргөн хэрэгжүүлэх тал дээр зогсолтгүй хичээл зүтгэл гаргасан. 2009онд холеп мэс заслын симпозиумыг эхлүүлж БНСУ даяар эмнэлгийн ажилтануудад холеп мэс заслын сургалтыг хийж эмч нарыг бэлтгэхэд тууштай зүтгэсэн. Холеп мэс заслын талаар 28 эрдэм шинжилгээний ажил бичиж гаргасан олон улсад холеп эрдэм шинжилгээний ажлын 8.7%, Солонгос улсдаа 51% эрдэм шинжилгээний ажлыг хамгийн ихээр хийсэн бөгөөд сфинктер булчингийн үйл ажиллагааг хэвээр хадгалж үлдэхийн тулд шинэ мэс заслыг арга болох EVAMI мэс заслын аргыг хөгжүүлэх зэрэг Солонгос улсдаа болон олон улсад шинэ технологи аргыг өндөр түвшинд хүргэсээр ирсэн.
[Зурагт] СҮИС Эмнэлгийн урологийн тэнхимийн профессор У Сөн Жүн