СӨҮЛИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГ ТАРХИНЫ БҮРХҮҮЛИЙН СУДАСНЫ ЭМГЭГШИЛТЭЙ ӨВЧТӨНД ГАММА ЦАЦРАГ ТУЯАН МЭС ЗАСЛЫН УРТ ХУГАЦААНЫ ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ БАТАЛГААЖУУЛАВ
- Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг тархины бүрхүүлийн судасны эмгэгшилтэй өвчтөнд гамма цацраг туяан мэс засал хийсний дараах 10-аас дээш жилийн урт хугацааны хяналтын үр дүнг танилцууллаа.
- Гамма цацраг туяан мэс засал нь цус алдах хувь хагалгааны өмнө 21,4% байснаас 10 жилийн дараа 1,4% хүртэл буурсан эмчилгээний үр дүнтэй байна
- Мэдрэлийн сааталд орсон өвчтөний 74,3% нь шинж тэмдэг сайжирсан, хавдрын хэмжээ багассан нь тогтоогдож, дахин цус алдах эрсдэл буурлаа
Зураг 1. Гамма цацраг туяан мэс засал(GKS)-ийн дараа баруун талын дунд тархины бүрхүүлийн судасны эмгэгшлийн хэмжээг харуулсан MRI: Мэс заслын дараа тархины бүрхүүлийн судасны эмгэгшил бага багаар агшиж, эзлэхүүн багасан, өөрчлөлт алга болсон нь ажиглагдана
Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн судалгааны баг тархины бүрхүүлийн судасны эмгэгшилтэй өвчтөнүүдэд гамма цацраг туяан мэс засал нь урт хугацааны туршид эмчилгээний нааштай үр дүн үзүүлж байгаа тухай судалгааны дүнг танилцуулав. Энэ удаагийн судалгаа нь хагалгааны дараа нэн ялангуяа жилд ногдох цус алдалтын тоо нэлээд багасаж, цаашид тархины бүрхүүлийн судасны эмгэгшлийн эмчилгээнд гамма цацраг туяан мэс заслын ач холбогдол илүү нэмэгдэнэ гэж найдаж байна.
Тархины бүрхүүлийн судасны эмгэгшил нь тархины хоёрдугаарт орох хэмжээний элбэг тохиолддог судасны эмгэг бөгөөд ихэвчлэн тархинд цус харвах, мэдрэлийн саатал, толгой өвдөх, таталт зэрэг шинж тэмдэг үүсгэдэг. Шинж тэмдэг илрээгүй тохиолдолд консерватив эмчилгээ хийгдэх бөгөөд шинж тэмдэг илэрсэн тохиолдолд жижиг хэмжээний мэс засал эсвэл цацраг туяаны мэс засал хийлгэх боломжтой. Сүүлийн үед эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээгээр шинж тэмдэггүй өвчтөн ихсэж байгаа ч тархины бүрхүүлийн судасны эмгэгшлийн явц одоог болтол хараахан бүрэн мэдэгдээгүй байгаагаас тохиромжтой эмчилгээний арга маргаантай байсаар ирсэн. Мөн 10-н жилээс дээш, урт хугацааны гамма цацраг туяан мэс заслын эмчилгээний үр дүнг тусгасан судалгаа дутагдалтай байсан.
Иймээс Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн профессор Паг Сон Хагийн баг (клиник багш Мён Ху Сон) нь 1998-аас 2012 он хүртэл тархины бүрхүүлийн судасны эмгэгшилтэй гамма цацраг туяан мэс засалд орсон 233 өвчтөнөөс 10-ас дээш жил хяналтад байх боломжтой 79 өвчтөнийг сонгон авч урт хугацаанд өвчтөний байдлыг анализ хийсэн судалгааны үр дүнг танилцуулав. Судалгааны баг гамма цацраг туяан мэс заслын өмнө болон дараа, жилийн туршид цус алдах хувь (AHR), мэдрэл сэргэх байдал, цацраг туяан гаж нөлөө (ARE), мөн хэмжээний хувьд өөрчлөлт орж байгаа эсэхэд анализ хийсэн. Дундаж хяналтын хугацаа 14 жил байв.
Зураг 2. Гамма цацраг мэс заслын өмнө болон дараа тархины бүрхүүлийн судасны эмгэгшил(All CCMs цэнхэр өнгө) -тээ өвчтөн болон уртавтар тархинд байрласан тархины бүрхүүлийн судасны эмгэгшил (Brainstem CMs улаан өнгө)-тээ өвчтөний жилийн туршид цус алдах хувийн өөрчлөлт: Хагалгааны өмнөхтэй харьцуулахад хагалгааны дараа цус алдах хувь ерөнхийдөө нэлээд багассан бөгөөд уртавтар тархинд өөрчлөлттэй өвчтөний хувьд ч багассан байна.
10 жилийн турш хяналтад байсан 79 өвчтөн (GKS(S))-өс гамма мэс заслын өмнө цус алдалтын хувь 21,4% байсан бол мэс заслын дараа 2 дахь жилд 3,8%, 10 дахь жилд 1,4% болж буурсан ба түүнээс хойш 2,3%-тайгаар тогтворжсон байна. Тэр дундаа уртавтар тархинд байрлалтай тархины бүрхүүлийн судасны эмгэгтэй өвчтөний хувьд мэс заслын өмнө цус алдалтын хувь 27,2% байсан ба мэс заслын дараа 2 дахь жилд 6,0%, 10 дахь жилд 3,5% болж бууран, цус алдах эрсдэл багассан.
Эмчийн хяналтын явцад мэдрэлийн сааталд орсон өвчтөнүүдийн 74,3% нь сүүлийн үзлэгээр сайжран, ихэнх өөрчлөлтийн(81.3%) хэмжээ багассан нь батлагдсан. Өвчтөний 6,4%-д цацраг туяан гаж нөлөө илэрсэн ч үүний улмаас нас барсан хүн байгаагүй. Цус алдалтын шалтгаан нь өмнө нь цус алдаж байсан эсэх болон өвчлөл уртавтар тархинд байрласан эсэхээс хамаардаг байна.
Cox анализаар урд нь цус алдаж байсан тохиолдолд цус алдах эрсдэл ихсэж байсан бөгөөд (HR, 8.38; P = 0.043), өөрчлөлт уртавтар тархинд байрлаж байвал цус алдах эрсдэл өндөр байв (HR, 3.10; P = 0.014).
Taslimi-гийн 2016 оны судалгааны тайланд хагалгааны өмнө цус алдсан тохиолдол бүртгэгдсэн өвчтөний 32,3% нь уртавтар тархинд, 6,3% нь уртавтар тархинаас бусад хэсэгт дахин цус алдах эрсдэлтэй гэж тэмдэглэгдсэн байна. Энэ судалгаагаар гамма цацраг туяан мэс засал хийсний дараа уртавтар тархинд өөрчлөлттэй бол 4,9%, уртавтар тархинаас бусад хэсэгт өөрчлөлттэй бол 1,1% -ийн цус дахин алдах эрсдэлтэй буюу цус алдах эрсдэл бага гэж гарсан байна.
Судалгааны баг гамма цацраг туяан мэс засал нь тархины бүрхүүлийн судасны эмгэгшилтэй өвчтөний анхан шатны эмчилгээ бөгөөд цус алдах болон цацраг туяатай холбоотой сөрөг үр дагавар үзүүлэх талаасаа урт хугацааны үр дүнтэй эмчилгээний арга гэдгийг тодотгов. Тэр дундаа цус алдаж байсан түүхтэй эсвэл уртавтар тархинд өөрчлөлттэй бол консерватив эмчилгээ хийхээс илүү гамма цацраг туяан мэс засал хийлгэвэл урт хугацаанд цус алдах эрсдэлийг бууруулах боломжтой гэдгийг харуулсан гэж тайлбарлав.
Пэг Сон Ха профессор 'Энэ удаагийн судалгаа нь тархины бүрхүүлийн судасны эмгэгшилтэй өвчтөнд гамма цацраг туяан мэс засал нь урт хугацаанд аюулгүй үр дүнтэй эмчилгээ гэдгийг баталлаа' гэж хэлээд “Тэр дундаа цус алдалтын түүхтэй эсвэл уртавтар тархинд өөрчлөлттэй өвчтөнүүдийн хувьд энэ эмчилгээг түлхүү хэрэглэх хэрэгтэй” гэж хэлэв.
Энэ удаагийн судалгаа нь Солонгосын анагаах ухааны нийгэмлэгээс англи хэл дээр гаргадаг ‘Journal of Korean Medical Science’ сэтгүүлийн саяхны дугаарт хэвлэгдсэн.
Зургын зүүн талаас Сөүлийн Үнэсний Их Сургуулийн эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн профессор Пэг Сон Ха, клиник багш Мён Ху Сон