Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг Тархины үхжилтэй донороос бөөр шилжүүлэн суулгах хагалгааны амжилтын хувийг нэмэгдүүлэх оношилогооны шинэ аргыг нээлээ.
- Гэрэлтдэг молекул проб (NPO) ашиглан цусан хангамжын дутагдалтай бөөрний гэмтлийн зэргийг хурдан оношлох, бөөрний эсийн хаягдлыг бууруулах боломж нээгдлээ
- Цусан хангамжын дутмагшилтай бөөр болон тархи нь үхжсэн донорын бөөрний бүлэгт молекул проб гэрэлтдэг бодисын ихсэлтийн илрэлийг ашиглан бөөрний гэмтлийг тодорхойлох боломж нээгдлээ
[Судалгааны бүдүүвч зураг] Цистеин үзүүлэлтийг хянах гэрэлтдэг молекул пробыг ашиглан бөөрний гэмтлийг оношлох
БНСУ-ын судалгааны баг тархи нь үхжсэн донорын бөөрний цусан хангамжын дутмагшлын улмаас үүдсэн бөөрний гэмтлийг хурдан бөгөөд зөв оновчтой оношлох аргыг шинээр гаргалаа. Энэхүү арга нь тархины үхжилтэй донороос шилжүүлэн суулгах боломжтой бөөр эсэхийг баталгаажуулах, цаашлаад бөөрний шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийгдэх магадлалыг нэмэгдүүлэхэд өндөр хувь нэмэр оруулна хэмээн үзэж байна.
СҮИС эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах, судасны мэс заслын тэнхимийн профессор Мин Сан Ил болон Кёнхи их сургуулийн Анагаах ухааны сургуулийн профессор Ким До Гён нарын хамтарсан судалгааны баг цистеин хэмээх амин хүчлийн хэмжээ ихэссэнийг тодорхойлох гэрэлтдэг молекул проб (NPO) ашиглан цусан хангамжын дутагдалтай бөөрний гэмтлийг оношлох шинэ аргыг танилцууллаа. Цистеин нь бөөрний гэмтлийн үед үзүүлэлт нь нэмэгддэг болох нь тодорхойлогдов.
Бөөр шилжүүлэн суулгах мэс засал нь бөөрний эмгэгийн сүүлийн шатны өвчтөнүүдэд диализаас илүү эсэн мэнд үлдэх хувь болон боломжын зардалтай эмчилгээний арга юм. Гэвч тархины үхжилттэй донорын бөөрний хувьд гэмтлийн улмаас цусан хангамж, тэжээл дутагдалтай байх магадлал өндөр тул бөөр шилжүүлэн суулгах мэс заслаас өмнө үүнийг хурдан шуурхай тодорхойлох нь нэн чухал юм.
Одоогоор клиникт хийгдэж байгаа бөөрний үйл ажиллагааг тодорхойлох биомаркерууд цочмог бөөрний гэмтлийг оношилоход мэдрэмтгий байдал болон онцлогыг тодорхойлоход хангалттай бус, эд судлалаар бөөрний эдийн гэмтлийн ноцтой байдлыг тодорхойлоход ч мөн хязгаарлагдмал байна.
Судалгааны баг энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд NPO хэмээх гэрэлтдэг молекул пробыг ашиглан бөөрний гэмтлийг оношиллоо. Энэхүү проб нь цистеинтэй урвалд орж, гэрэлтүүлэг бодис ялгаруулдаг ба үүгээр дамжуулан гэмтсэн бөөрөнд цистеины хэмжээ ихсэж байгааг илрүүлэх боломжыг олгодог. Хүний бөөрний эсийг ашиглан хийсэн туршилтаар хүчилтөрөгчийн дутмагшилын үед цистеины түвшин мэдэгдэхүйц нэмэгддэг болохыг мөн баталжээ.
Амьтны модель дээр туршилт хийхдээ хулганыг ашиглан цусан хангамжын дутмагшлын гэмтэлтэй модель дээр NPO проб ашиглан эрүүл хулгана болон цусан хангамж дутмагшлын гэмтэлтэй хулганы бөөрийг харьцуулсан анализ хийсэн.
Үүний үр дүнд цусан хангамжын дутмагшлын гэмтэлтэй хулганы бөөр дэх NPO гэрэлтүүлэгч бодисын эрчим нь энгийн хулганаас хамаагүй хүчтэй байв. Энэ нь NPO-ээр дамжуулан бөөрний гэмтлийн ноцтой байдлыг үр дүнтэй оношлох боломжтойг харуулав.
[Зураг] Дээд тал нь эрүүл бөөр доод тал нь цусан тэжээлийн дутмагшил гэмтэлтэй бөөр. Гэрэлтдэг молекул проб(NPO)д оруулсаны дараа цусан тэжээлийн дутагдалтай гэмтэлтэй бөөрнд гэрэлтдэг молекул илүү тод илэрч байгааг тодорхойлсон.
Эцэст нь дурдахад судалгааны баг тархины үхжилттэй донор болон амьд донороос шээсний дээж цуглуулж, NPO ашиглан гэрэлтэгчийн хүчин чадлыг харьцуулсан анализ хийсэн.
Үүний үр дүнд тархины үхжилттэй донорын шээсэнд агуулагдах гэрэлтэх хүчин чадал амьд донорын шээснээс хамаагүй хүчтэй байв. Энэ нь тархины үхжилттэй донорын бөөр илүү хүнд гэмтэлтэй гэсэн үг бөгөөд энэ нь NPO нь бөөрний гэмтлийн өндөр эрсдэлтэй бүлгийг үр дүнтэй тодорхойлон харуулж байгаа юм.
Профессор Ким До Гён (Кюнг Хи Их Сургуулийн Анагаах Ухааны Сургууль) "Энэ судалгаа нь NPO проб ашиглан бөөрний гэмтлийн зэрэглэлийг үнэн зөв оношлох боломжтойг харуулж байна. Энэ нь одоо байгаа биомаркеруудын хязгаарлагдмал байдлыг давж чадна гэдгийг харуулах ба цаашид ч флюресцент молекул проб мэдрэгчийг өөр олон төрлийн өвчнийг оношилоход өргөн цар хүрээтэйгээр ашиглана гэж найдаж байна” хэмээн дурьдлаа.
Профессор Мин Сан Иль (СҮИС-ийн эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах, судасны мэс заслын тэнхим) "NPO проб нь шээсний дээжийн шинжилгээгээр бөөрний гэмтлийг тодорхойлох боломжтой тул эмнэлзүйнд хялбархан ашиглаж боломжтой" Энэ нь тархины үхжилттэй донорын бөөрний гэмтлийг урьдчилан оношилж, бөөр шилжүүлэн суулгасны дараа хүлээн авагчдын прогнозыг шилжүүлэн суулгах боломжыг бүрдүүлдэг. "Бөөрний нөөцийг үр дүнтэй хамгаалснаар бид эрхтэн шилжүүлэн суулгасны дараа хүлээн авагчдын тавиланг сайжруулахад тусална. Мөн ашиглах боломжтой хэдий ч хаягдсан хандивласан бөөрний эзлэх хувийг бууруулна гэж найдаж байна" хэмээн нэмж дурьдав.
Энэхүү судалгааг Шинжлэх ухаан, мэдээлэл технологийн яамны харьяа Солонгосын эрүүл мэндийн технологийн судалгаа, хөгжлийн төслийн дэмжлэгтэйгээр хийсэн бөгөөд дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн эрүүл мэндийн нийгэмлэгийн олон улсын албан ёсны сэтгүүл болох 'Transplantation (IF=5.3)' сүүлийн дугаарт нийтлэгдэв.
[Зурагны зүүн талаас] СҮИС-ийн эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах, судасны мэс заслын тэнхимийн профессор Мин Сан Ил, Кён Хи их сургуулийн Анагаах ухааны сургуулийн профессор Ким До Гён нар