Пневмококкийн эсрэг вакцин
Пневмококкийн эсрэг вакцин
Пневмококк гэж юу? Уушгины хатгалгаа болон сепсис үүсгэдэг бактери нян юм
Пневмококк нь уушгины хатгалгааны 10 -25% -г үүсгэх шалтгаан болдог ба сепсисээс болж нас барах магадлал 40 - 55%, ялангуяа өндөр настануудад илүү хүнд, аюултай байдаг. Пневмококк бактери нь хүн ихтэй, бөөгнөрөлтэй, агаар дусал ахуйн замаар биеэр шүрэлцэх газраас халдварлаж тархдаг бөгөөд мөн антибиотикын дасан зохицол илүү нэмэгдэж байгаа
нь урьдчилан сэргийлэх вакцин хийлгэх шаардлага нэмэгдүүлж байна
Пневмококкийн урьдчилан сэргийлэх вакцин нь пневмококкоор үүсгэгддэг эмгэгээс хамгаална.
55-аас дээш насны эрүүл насанд хүрсэн хүний 61-70%, 65-аас дээш насны 44 -61% архаг уушгины өвчин болон алкоголийн донтолттой өвчтөнд 60% хүртэл урьдчилан сэргийлэх үр дүнтэй бөгөөд ерөнхийдөө насан туршын дархлаа боловч бөөрний синдром болон бөөрний дутагдалын эмгэгтэй өвчтөний биед эсрэг биет хурдан багассан тохиолдол 3-5жилд дахин вакцин хийлгэхийг зөвлөдөг.
Пневмококкийн урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдах хүмүүс:
- 65-аас дээш насны бүх өндөр настан
- 55-аас дээш насны асрамжын газар, сувилалын газар, сэтгэцийн эмнэлэг зэрэг олон нийтийн газар байрлаж байгаа хүмүүс
- Архаг хууч эмгэгтэй өвчтөн: чихрийн шижин, уушгины эмгэг, элэгний өвчин, бөөрний өвчин, зүрх судасны эмгэг болон хорт хавдартай өвчтөн
Урьдчилан сэргийлэх вакцины дараах сөрөг нөлөө бага зэрэг байдаг.
Тарилга хийлгэсэн хэсэгт өвдөх, халуун оргих, хатуурах, хавдах, улайх зэрэг хэсэгчилсэн шинж тэмдэг ойролцоогоор 50%д илэрч болзошгүй юм. Булчин өвдөх, үе мөч өвдөх, бие ядарч сульдан хүчгүйдэх, чихүүдэс хүрэх, толгой өвдөх, бүтэн бие халуун оргих, халуурах, анафилакси зэрэг бүтэн биеийн сөрөг нөлөө маш ховор тохиолддог.
Урьдчилан сэргийлэх вакцин хийх арга:
Гарын дээд хэсгийн булчинд 1удаа 0,5ml арьсны доор тарина.
◆ Пневмококкоос урьдчилан сэргийлэх вакцины төрлүүд:
PCV13 (Pneumococcal Conjugate Vaccine 13)
:13 төрлийн пневмококк бактерийн өсгөвөр омгийг дархлаа болгон хийх ихэнхдээ бага насны хүүхэд болон дархлаа багатай насанд хүрсэн хүнд санал болгодог.
PCV15 (Pneumococcal Conjugate Vaccine 15)
: PCV13 дээр 2 төрлийг нэмээд 15 төрлийн бактерийн өсгөвөр омгийг дархлаа болгон хийх.
PCV20 (Pneumococcal Conjugate Vaccine 20)
:PCV13-ийн 13төрлийн бактерийн өсгөвөр омог болон 7 төрлийг нэмээд 20 төрлийн бактерийн өсгөвөр омгийг дархлаа болгон хийх,
PPSV23 (Pneumococcal Polysaccharide Vaccine 23)
: 23 төрлийн Пневмококк бактерийн өсгөвөр омгийг дархлаа болгон хийх. Ихэнхдээ насанд хүрсэн хүнд хийх, PCV13-цент вакцинтай ээлжлэн хийж болно