Skip To Content

Мэдээ

Бүслүүр үлднээс урьдчилан сэргийлэх тарилга

Hit : 377 Date : 2024-09-26

Бүслүүр үлднээс урьдчилан сэргийлэх тарилга


Бүслүүр үлд буюу герпес зостерийн шалтгаан нь вирус юм.

 

Хүүхэд насанд салхин цэцэг өвчнийг үүсгэдэг Varicella-Zoster вирус нь салхин цэцэг өвчнөөр өвдсөний дараа биеийн мэдрэлийн эсүүдэд үлдээд насанд хүрсэн үед бие махбодын дархлаа сулрах үед мэдрэлийн эсүүдээс гадагшлан бүслүүр үлдийг үүсгэдэг.

 

Бүслүүр үлд нь арьсны нэг талд бүслүүр хэлбэрийн жижиг цэврүү үүсгэдэг.


Тухайн хүнээс хамааран цэврүү гарч ирснээс хойш хэд хоногийн дараа өвдөлт үүсэж болно, эсвэл эсрэгээрээ арьсны мэдрэхүйд өөрчлөлт мэдрэгдэж түүнээс хэдэн өдрийн дараа цэврүүтэж өвдөлт өгч болно.


Бүслүүр үлд герпес зостерийн өвдөлт нь хүн бүрд харилцан адилгүй байдаг ч зүүгээр хатгах мэт өвдөх, час час хийж өвдөх, алхаар цохих мэт өвдөх зэрэг янз бүр байдаг.

 

30-аас доош насныхны хувьд харьцангуй бага өвдөлттэй байдаг ч өндөр настан болон

дархлаа суларсан, хорт хавдартай өвчтөн, дархлаа дарангуйлах эм ууж байгаа хүн зэрэг

нь энгийн хүмүүсээс хамаагүй хүчтэй өвдөлт мэдэрдэг ба эмчилгээ хийлгэсэн ч эдгэрэлт удаан байдаг. Бүслүүр үлдийн ихэвчлэн гурвалсан мэдрэл (толгой, нүүр), хавирга хоорондын мэдрэл (цээж, нуруу), суудлын мэдрэлийн (өгзөг, доод мөч) тархах хэсэг бүслүүр үлд гарах тохиолдол элбэг юм.


Бүслүүр үлд болох герпес зостероос урьдчилан сэргийлэхийн тулд вакцин хийлгэхийг санал болгодог.


50-аас дээш насны насанд хүрсэн бүх хүмүүст 8 долоо хоногийн зайтай Shingrix-ийн

хоёр тунг хийлгэхийг зөвлөж байна.

 

external_image


Full Menu

전체 검색

전체 검색