Skip To Content

Мэдээ

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг болон Сөүлийн Үндэсний Их Сургууль ЦОЧМОГ МИЕЛОИД ЛЕЙКЕМИ (AML) эмчилгээг таамаглах боломжтой биомаркерыг шинээр гарган авлаа

Hit : 326 Date : 2024-09-26

- Дан молекулын SMPC технологийг ашиглан “өндөр хүчин чадалтай, зэрэг оношлох биомаркер” гарган авч тохирсон эмчилгээ хийх боломжтой боллоо.

- ABT-199-ийн үйл ажиллагааны механизмыг нээж, өвчтөний хорт хавдрын эсрэг эмийн хариу урвалыг өндөр нарийвчлалтайгаар урьдчилан таамаглах боломжтой болохыг баталсан.

- Судалгааны түвшинд 94% хүртэл оновчтой таамаглах.Клиник туршилтаар мэдрэг чанар 100%, онцлох чанар 83.3% батлагдсан


Сөүлийн Үндэсний Их Сургуулийн эмнэлэг болон Сөүлийн Үндэсний Их Сургууль хамтарсан судалгааны баг цочмог миелоид лейкеми(AML) хавдартай өвчтөнүүдэд тохирсон эмчилгээ хийх боломжийг санал болгосон цоо шинэ судалгааг танилцуулав. Судалгааны баг шинэ технологийн тусламжтайгаар хавдрын эсрэг бай эмчилгээний эм болох ABT-199-ийн үйл ажиллагааны механизмыг олж илрүүлэн, өвчтөн бүрийн эмчилгээний хариу урвалыг өндөр нарийвчлалтайгаар урьдчилан таамаглах боломж бүхий "өндөр хүчин чадалтай зэрэг оношлох биомаркер"-ийг гарган авав.

Энэхүү судалгааны үр дүнг дэлхийд нэр хүндтэй ‘Nature Biomedical Engineering (IF: 29.2)’ эрдэм шинжилгээний сэтгүүлийн сүүлийн дугаарт нийтлэв.

Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн цусны хавдар судлалын дотрын тасгийн профессор Гу Ёнг Ил, Бён Жа Мин болон Сөүлийн үндэсний их сургуулийн Био шинжлэх ухааны тэнхимийн  профессор Юн Тэ Ён (судлаач Жон Чанг Жү) нарын Протина хамтарсан судалгааны баг нь дан молекулын SMPC технологийн аргаар BCL2 уураг болон бусад уургийн харилцан үйлчлэлд дүн шинжилгээ хийж, ABT-199 хавдрын эсрэг байн эмийн эмчилгээний үр нөлөөг урьдчилан таамаглах боломжтой өндөр хүчин чадалтай нэг зэрэг оношлох биомаркер гарган авсан гэж 6-ны өдөр зарлав.

Цочмог миелоид лейкеми(AML) гэдэг нь цус болон ясны чөмгөнд хэвийн бус цагаан эс огцом хурдацтай үржиж, хэвийн цусны эсийн үржилд саад учруулдаг цусны хорт хавдрын нэг төрөл бөгөөд үр дүнтэй эмчилгээний аргыг яаралтай сонгох нь маш чухал байдаг. BH3 модель нь BCL2 уургийг бай эмчилгээ болгон хорт хавдрын эсийг устгадаг эм бөгөөд тэр дундаа хорт хавдрын эсрэг бай эмчилгээний эм ABT-199 (Venetoclax)нь AML-ийн эмчилгээнд өндөр үр дүн үзүүлсэн. Гэсэн хэдий ч бүх өвчтөнд эмчилгээний үр дүн ижил биш байсан бөгөөд түр зуурын эсэргүүцэх чанар үүсдэг тул ABT-199-ийн үр нөлөөг урьдчилан таамаглах арга шаардлагатай байв.

Судалгааны багийнхан дан молекулын SMPC технологийн аргаар ойролцоогоор 30,000 эсийг шинжлэн, нэг нэгнээсээ өөр 22 (PPI) төрлийн уургаас уурганд харилцан үйлчлэх дохиог илрүүлэх технологийг боловсруулсан. Үүгээр олон төрлийн уураг бие биетэйгээ хэрхэн харьцаж байгааг тодорхой хэмжих боломжтой болсон.


external_image

[Зураг]BCL2 уураг холбогдох PPI профайлын өгөгдөл нь AML өвчтөнүүдийн ABT-199 (Venetoclax) хариу урвалыг урьдчилан таамаглах боломжтойг цусны загвараар баталсан.


Судалгааны багийнхан ABT-199 нь BCL2 уурагтай холбогдож BCL2-BAX нийлмэл биетийг задлан, энэ явцаас бий болсон BAX уураг нь хорт хавдрын эсийг устгадаг болохыг баталжээ. Үүгээр дамжуулан ABT-199-ийн хорт хавдрын эсийг устгадаг гол механизмыг тодорхой нээн илрүүлэв.

Үүний дараа судалгааны баг AML өвчтэй 32 хүнээс дээж аван олон хэмжээст PPI профайл мэдээллийг олж авч, судалгааны түвшинд эмийн хариу урвалд дүн шинжилгээ хийсэн. Үүний үр дүнд ABT-199-ийн мэдрэмтгий байдал (хэр сайн хүлээн авах) болон эсэргүүцэх байдал(хэр сайн эсэргүүцдэг) зэрэгт нөлөө үзүүлдэг гол уургийн нийлмэл биетийг илрүүлсэн. Ялангуяа BCL2-BAX нийлмэл биет нь ABT-199-ийн мэдрэмтгий чанар, BCLxL-BAK нийлмэл биетийн  эсэргүүцэлтэй холбоотой болохыг баталсан.

Энэхүү датаг үндэслэн AML-тэй өвчтөний ABT-199 эмийн хариу урвалыг урьдчилан таамаглах боломжтой "өндөр хүчин чадалтай зэрэг оношлох биомаркер"-ийг гарган авсан. Энэхүү биомаркер нь өвчтөний эсэд тодорхой PPI дохио хэрхэн өөрчлөгдөж байгааг ажигласнаар ABT-199-ийн үр дүн байх эсэхийг өндөр нарийвчлалтайгаар таамаглаж чадна.

Судалгааны баг боловсруулсан биомаркерын урьдчилан таамаглах нарийвчлалыг судалгааны түвшинд туршиж үзсэн. Үүний үр дүнд дээд тал нь 94%-ийн магадлалыг (AUC-ROC) харуулсан бөгөөд энэ нь эмнэлзүйд хангалттай үзүүлэлт юм. Бодитоор AML-тэй 10 өвчтөнд хийсэн клиник туршилтаар 9 өвчтөний хорт хавдрын эсрэг эмийн хариу урвалыг амжилттай таамаглаж, мэдрэг чанар 100%, онцлог чанар 83.3%-тай харуулсан. Энэ нь өвчтөний хорт хавдрын эсрэг эмийн хариу урвалыг өндөр нарийвчлалтайгаар урьдчилан таамаглах боломжтой  гэдгийг харуулсан юм.

Сөүлийн үндэсний их сургуулийн профессор Юн Тэ Ён (Био шинжлэх ухааны сургууль) “Дан молекулын SMPC аргачлал нь олон төрлийн дээжээс уургаас уурган дахь харилцан үйлчлэлийг (PPI) нарийн хэмжиж чаддаг хэрэгсэл юм” гэж хэлээд ”Энэ технологоор уургийн ээдрээтэй харилцан үйлчлэлийн сүлжээг ойлгож молекул оношилгооны шинэ замыг нээнэ гэж найдаж байна” гэж хэлэв.

Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн профессор Гу Ёнг Ил (Цусны хавдар судлалын тасаг) "Энэ судалгаа нь өмнө нь хариу урвалыг урьдчилан таамаглах биомаркер дутагдалтай байсан цочмог миелоид лейкеми ABT-199 (Venetoclax) эмчилгээний аргын ач холбогдлыг онцолсон утга учиртай ололт юм" гэж хэлээд "PPI профайл дээр үндэслэсэн энэ судалгаа нь цаашид цочмог миелоид лейкеми хавдрын эмчилгээний хөгжилд томоохон хувь нэмэр оруулах болно" хэмээн судалгааны гол санааг онцлов.


external_image

[Зураг зүүн талаас] Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн цусны хавдар судлал дотрын тасгийн  Гу Ёнг Иль Бён Жа Мин профессор, Сөүлийн үндэсний их сургуулийн био шинжлэх ухааны сургуулийн Юн Тэ Ён профессор, Жон Чан Жү судлаач



Full Menu

전체 검색

전체 검색