Skip To Content

Мэдээ

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын дараа дархлаа дарангуйлах эмийг хамгийн тохиромжой тунгаар хэрэглэх зааврыг танилцуулав

Hit : 615 Date : 2024-08-22

- Такролимус (Tacrolimus) хамгийн тохиромжтой тун 2-12 сар 5.0-7.9мл, 12-72 сар 5.0-6.9 мл

-Такролимус(Tacrolimus)тохиромжтой тун мэс заслын дараах өндөр

амьдрах хувь болон мэс заслын дараа аюулгүй байдалтайг тодорхойлов


external_image

/Зургийн зүүн талаас, Судас, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын тасгийн профессор Мин Санг Ил, профессор Хан А Рам/


Сүүлийн үед бөөр шилжүүлэн суулгах мэс заслын дараа гадны биетийг хүлээн авч дасан зохицуулахын тулд дархлаа дарангуйлах эмийг хэрэглэх шаардлагатай байдаг бөгөөд эмийг хамгийн тохиромжтой тунгаар хэрэглэх судалгааны үр дүнг танилцуулав. Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын дараах сөрөг нөлөөг багасгаж, бөөрийг дунд урт хугацаанд үйл ажиллагааг улам сайжруулах хандлагатай байна.

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг, Сэвранс эмнэлэг, Самсунг Сөүл эмнэлэг, Сөүл Асан эмнэлэг, Сөүл Сонму эмнэлгийн хамтарсан судалгааны баг (Хариуцсан судлаач: Сөүлийн Үндэсний Их Сургуулийн эмнэлгийн профессор Мин Санг Ил, Хан А Рим) 2005-аас 2020 оны хооронд бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орсон 11,868 өвчтөний мэдээллийн баазад суурилсан том хэмжээний судалгаа хийсэн дүнгээ өнгөрсөн сарын 24-ний өдөр танилцуулав.

Такролимус нь бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн ихэнх өвчтөнд хэрэглэдэг дархлаа дарангуйлах эм бөгөөд хариу урвалаас урьдчилан сэргийлэх болон донор эрхтний дасан зохицоход гол нөлөөтэй. Энэ эм бэлдмэлийн хэт их тунгаар хэрэглэвэл бөөрний өвчлөл, зүрхний хавсарсан өвчин, халдвар зэрэг сөрөг нөлөө ихсэж болно. Эсрэгээр хэт бага тунгаар хэрэглэвэл хариу урвал үүсэж донор эрхтэн үхжих аюултай.Иймд бөөр шилжүүлэн суулгах мэс заслын үр дүнг нэмэгдүүлэхийн тулд дархлаа дарангуйлах эмийг хамгийн тохиромжтой тунгаар хэрэглэх хэрэгтэй. Өнөөг хүртэл том хэмжээний үүнтэй холбоотой судалгаа хийгдээгүй байсан ба тус судалгааны баг нь таван судалгааны төвийн 2005 оноос 2020 он хүртэл бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн нийт 11,868 өвчтөний мэдээллийг хамруулсан юм.

external_image

Data warehouse-р гарган авсан датад анализ хийсэн зураглал


Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын үр дүн болон аюулгүй байдлын нэгэн зэрэг хангахуйц Такролимусын хамгийн бага үзүүлэлтийг шалгахын тулд дараах байдлаар судалгааг хийсэн.

1) Такролимусын илрэх өөрчлөлт (хамгийн бага үзүүлэлтийн дундаж, хувьсах кофицент, эмчилгээний хугацаа зэрэг)

2) Нэг төрлийн бөөр шилжүүлэн суулгах мэс заслын үр дүнгийн өөрчлөлт (хариу урвал, бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, амжилтгүй мэс засал зэрэг)

3) Аюулгүй мэс заслын үр дүнгийн өөрчлөлт (хүнд хэлбэрийн халдвар, зүрх судасны өвчлөлд өртөх, хортой хавдар, нас баралтын хувь зэрэг)

Судалгааны үр дүнд мэс заслын дараа 2-12 сарын дотор 5.0-7.9ng/ml, 12-72 сарын дотор 5.0-6.9ng/ml-ийн Такролимус хэрэглэхэд хамгийн тохиромжтой тун болох нь тогтоогдлоо. Эмийг дээр дурдсан тунгаар хэрэглэхэд өвчтөний эдгэрэлт, халдвар, зүрх судасны өвчин, хортой хавдар, нас баралт зэргийг бууруулахад харилцан хамааралтай болох нь судалгааны хариугаар батлагдсан байна.

Тэр дундаа эмийн тунг зохистой хэрэглэх нь нэгдсэн нэг төрлийн мэс засал хийлгэсэн өвчтөний эрсдлийг бууруулахад хамааралтай байсан бөгөөд 1 дэх жилдээ нас барсан өвчтөний тоо, 6 дах жилдээ хүнд халдвар болон хортой хавдар үүсэх нь багассан үзүүлэлттэй байсан.

Энэ судалгааны үр дүнгээр бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн өвчтөний цаашдын биеийн байдлыг сайжруулж халдвар зэрэг эрсдэлийг бууруулахын тулд эмийн зохистой тунг тогтоож өгсөн нь том ач холбогдолтой гэж тайлбарлав. Мөн мэс заслын дараа эхэн үеийн эмчилгээний үр дүнд анхаарлаа хандуулж байсан өмнөх судалгааг бодвол дунд урт хугацаанд үр дүнг дээшлүүлэх эмийн тунг тогтоосон нь судалгааны ажлын гол үр дүн юм гэж судалгааны баг үзэв.

Энэ судалгаа нь мэс заслын салбарын дэлхийд нэр хүндтэй сэтгүүл болох Олон Улсын мэс заслын сэтгүүл “International Journal of Surgery (IF:15.3)”-д нийтлэгдсэн.


Full Menu

전체 검색

전체 검색