Skip To Content

Мэдээ

“Олон нүүрт” хэмээгдэх зүрхний хэм алдагдлын эмгэг, шинж тэмдэг болон эмчилгээний аргын талаарх мэдээлэл

Hit : 1,884 Date : 2024-07-30

external_image


Зүрхний хэм алдагдал нь төрлөөсөө шалтгаалаад шинж тэмдэг болон эмчилгээний арга нь янз бүр байдаг. Хөнгөн хэлбэрээр тохиолдох ч, хүнд тохиолдолд зүрх зогсоход хүргэдэг аюултай өвчин юм.

Янз бүрийн хэлбэрээр илэрдэг зүрхний хэм алдагдлын тухай ойлголт, шинж тэмдэг, эмчилгээний аргын талаар бид

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн, Зүрх судасны дотрын тасгийн профессор Чой И Гин-н ярилцлагаас хүргэж байна.


 

1. Зүрхний хэм алдагдал гэж юу вэ?

 

Зүрхний хэм алдагдал гэдэг нь зүрхний цохилтын цахилгаан дохио үүсэх, дамжуулахтай холбоотой бүх өвчний ерөнхий нэр томъёо юм. Зүрхэнд цахилгаан дохио үүсгэх болон дамжуулахад хэвийн бус байдал үүсэх, эсвэл хэвийн бус зүрхний цахилгаан дохио үүсэх зэрэг тохиолдолд хэвийн тогтмол агшилтууд үргэлжлэх боломжгүй болдог бөгөөд зүрхний цохилт хэвийн бус хурдан, удаан гэх мэт тогтворгүй болдог ба үүнийг хэм алдагдал гэж нэрлэдэг.

2. Шалтгаан

 

Зүрхний хэм алдагдал үүсэх шалтгаан нь төрөлхийн болон олдмол зүрхний өвчин, тамхи татах, архи, кафейн хэрэглэх зэрэг амьдралын хэв маяг, цусны даралт ихсэх, чихрийн шижин, бамбай булчирхайн өвчин зэрэг хавсарсан өвчин, таргалалт, хөгшрөлт, удамшлын хэм алдагдал гэх мэт олон шалтгааны улмаас үүсдэг.

3. Өвчний шинж тэмдэг

 

Зүрхний хэм алдагдлыг ихэвчлэн зүрхний цохилт түргэсэх /тахикарди/ болон зүрхний цохилт удаашрах /брадикарди/ гэж ангилдаг.

Зүрхний хэм алдагдал нь хэвийн бус цохилтыг илтгэх "тосгуурын мерцани" болон зүрх гэнэт унах мэт мэдрэмж төрүүлдэг "дутуу цохилт" гэж байдаг. Түүнчлэн зүрхний цохилт хурдацтай мэдрэгддэг "ховдлын пароксизмаль тахикарди" нь шинж тэмдэг гэнэт илэрч, гэнэт зогсох шинж чанартай байдаг.

 

Нөгөөтэйгүүр зүрхний цохилтын тоо буурах буюу брадикарди нь зүрхний судасны цохилт маш удаан 60-аас бага цохилттой байдаг гэсэн үг юм. Гол төлөв брадикарди хэм алдагдал нь цахилгаан өдөөлт үүсгэдэг синусын үйл ажиллагаа суларсан үед "синусын брадикарди" үүсдэг. Мөн судасны цохилт зүрхэнд тархаж, жигд агшихад тусалдаг дамжуулалтын зам хаагдсан үед брадикарди үүсэж болох бөгөөд үүнийг "дамжуулалтын эмгэг" гэж нэрлэдэг. Ийм өвчтөнүүдэд толгой эргэх, бие сулрах, өчүүхэн төдий хөдөлгөөнд амьсгаадах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

4. Оношлогоо, шинжилгээ

 

Зүрхний хэм алдагдлыг оношлохын тулд зүрхний цахилгааны эмгэгийг тодорхойлох шаардлагатай бөгөөд ийм зорилгоор зүрхний цахилгаан бичлэг хийдэг. Зүрхний цахилгаан бичлэг нь биед хэд хэдэн электрод залгасны дараа 10 секундын турш хийдэг. Гэвч 10 секундын дотор үнэн зөв оношлох боломжгүй тохиолдолд " 24 цагийн зүрхний цахилгаан бичлэг хийх боломжтой ‘хөдөлгөөнт цахилгаан бичлэгхийдэг. Энэ төхөөрөмжийг холбох үед ердийнхөөрөө өдөр тутмын амьдралаа үргэлжлүүлэх боломжтой. Сүүлийн үед 24 цагаас урт хугацааны (3-аас 14 хоног ба түүнээс дээш) шинжилгээ үргэлжлүүлэх боломжтой нэг үүсгүүрт хөдөлгөөнт суулгац цахилгаан бичлэгийг ч ашиглаж байна.

Нөгөө талаар зарим нэг зүрхний хэм алдалтай өвчтөнгүүд нь шинж тэмдэг бага ч толгой эргэн ухаан алдах, тархи толгойгоо гэмтээх зэрэг хүндрэн гэнэтийн осол болох ч тохиолдол үүсэж байна. Энэхүү тохиолдолд шилжүүлэлтийн үйл явдлын тэмдэглэл гэж бага хэмжээтэй апраттыг зүрхний ойролцоо арьсны дотор талд суурьлуулсны дараа / суулгац холтер/, хэм алдалт илэрч байгаа үеийг нэг бүрчлэн тэмдэглэл хийснээр зүрхний хэм алдалтын хурдан шуурхай оношлоход туслаж байна.

 

5. Эмчилгээ


Амьдралын хэв маягаа өөрчлөх

 

Зүрхний хэм алдагдлын оношлогоон дунд хамгийн чухал зүйл нь амьдралын хэв маяг юм. Ялангуяа тосгуурын фибриляци шиг тахикарди зүрхний цохилт түргэсэх хэм алдалттай өвчтөнгүүд нь хэт ядаргаа, согтууруулах ундаа хэрэглэх, стрессдэх зэрэг амьдралын хэв маягт өөрчлөлт байна уу гэдэг ээ заавал шалгах хэрэгтэй.

Амьдралын дунд аюултай хүчин зүйл тэнцвэржүүлэхгүйгээр өөр эмчилгээг хийх нь үр дүн бага тул заавал амьдралын хэв маяг буруу дадал зуршлаа хамт өөрчлөх хэрэгтэй юм.

 

Эмийн эмчилгээ

 
Амьдралын хэв маяг дунд шууд засах боломжтой зүйл байхгүй бол эмийн эмчилгээнд орно. Үндсэн эмэнд зүрхний хэмнэлийг багасгадаг тахикарди зүрхний хурдан цохилох хэм алдалтын үед хэрэглэдэг хэм алдалтын эсрэг эмийг ууна.

 

Дээрх хэм алдалтын эсрэг эм хэрэглэх үед зүрх цохилож байгаад тодорхой хугацаа өнгөрөхөд толгой эргэх, хүчгүй болох зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй бөгөөд энэ нь тахикардигийн хэм алдалт брадикардигийн хэм алдалт руу шилжиж байна гэсэн үг юм. Энэ үед хариуцсан эмчид хандан зөвлөгөөг авах хэрэгтэй юм.


Нөгөө талаар зү
рхний тосгуурын фибриляцийн өвчтөнгийн үед зүрхний агшилт бууран чичрэлтийн шинж тэмдэг гарах ба энэ үед цус бөөгнөрч, бүлэгнэл үүсэх магадлалтай юм. Цусны бүлэн нь цусны урсгалаар биеэр дамжин тархины цус харвалт, тархины судсанд тромбоз үүсгэх зэрэг ноцтой хүндрэлийг үүсгэх магадлалтай байдаг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд цусны өтгөрөл, бүлэнг дарангуйлах эм болох цус бүлэгнэлтийн эсрэг эмийг хэрэглэнэ.

 

Мэс ажилбарын эмчилгээ


Зүрхний цохилт удаашран толгой эргэх, ухаан алдан унах, зүрх хэт удаан цохилон брадикарди болох үед хиймэл зүрхний аппрат болох пейсмейкер биед байршуулснаар зүрхийг орлох мэс ажилбар хийнэ.

Зүрхний хиймэл аппрат /пейсмейкер/ нь зүрхтэй холбогдон зүрхний цохилтыг хянан зүрх удаан цохилоход аппрат өөрөө хүчдэлийг өгөн хэвийн зүрхний хэмнэл болгох үүргийг гүйцэтгэнэ. Хэрэв өвчтөн гэнэт зүрхний саажилтын дараа зүрхний амьдруулах массаж аван амьдарсан тохиолдолд дахин давтагдуулахгүйн тулд биед пейсмейкер суулгах мэс ажилбар хийлгэх тохиолдолд ч үүснэ.


Нөгөө талаар тахикардигийн зүрхний хэм алдалт нь түүний шалтгааныг олон эмчилгээ хийх нь гол зорилго бөгөөд үүссэн хэсгийг тусгай эмчлэх түлэх /аблаци /хүчдэлийн  эмчилгээг хийнэ. Үүгээр дамжуулан аль хэсэгт зүрхний хэм алдалт үүссэн байгааг хайн олох боломжой ба тухайн хэсгийг хэсэгчилсэн энергийг өгснөөр хэм алдалтын үүсээд байгаа хэсгийг таслан зогсооно.


Хэрэв эмийн эмчилгээнд үр нөлөө багатай даралт байнга буураад байгаа өвчтөний үед ухаан санаа ч мөн балартан үед зүрхэнд хүчдэл өгснөөр хэвийн хэмнэлрүү шилжих хүчдэл хэвийн болгох эмчилгээг ч мөн хийх тохиолдол үүснэ.

 

6. Амьдралын хөтөч

 

Брадикардигийн зүрхний хэм алдалтын үед өвчтөн хиймэл зүрхний аппаратыг хийвэл хагалгааны хэсэгт 5 см орчим сорви үлдэх ба энэ хэсгийг усанд хүргэхгүй 1-2 долоо хоног анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Мөн хиймэл зүрхний аппарат нь зүрхтэй холбоотой байдаг учир гараа ихээр хөдөлгөх болон хүнд юм өргөх, юмнаас зүүгдэн чангаах зэрэг хөдөлгөөн хийхээс болгоомжлох хэрэгтэй.

 

Зүрхний цохилт 120-оос дээш цохилож байгаа үед тахикардигийн хэл алдалт гэх ба энэ үед хөдөлгөөн дасгал хийх нь аюултай бөгөөд хэм алдалт намжсан үед эсвэл эмчилгээний дараа бүрэн эдгэрэхэд тохиромжтой дасгал хийх хэрэгтэй.

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 7 хоногт алхах дасгал 150 минут орчим, гүйх дасгал 70 минут орчим хийхийг санал болгодог.

 

Хэм алдагдал байхгүй байсан ч хөнгөн дасгал байнга тогтмол хийх нь хэм алдалтаас урьдчилан сэргийлнэ.

 

Мөн тахикардигийн зүрхний хэм алдалттай өвчтөн нь кафайн хэрэглэвэл нэгэнт хурдтай цохилож байгаа зүрхний цохилт илүү хурдасна. Гэхдээ хэм алдалт харьцангүй тайван зохицуулагдаж байгаа тохиолдолд 1-2 аяга кофе уух нь асуудалгүй юм. Сүүлийн үед энергийн ундаа зэрэг дотороо кафайн агууламж өндөртэй ундаа зэрэг нь тохиромжтой биш юм.

 

7. Өвчтөнд хэлэх үг


Зүрхний хэм алдалт нь төрөл ч олон, эмчилгээний аргууд ээдрээтэй байдаг ба сүүлийн үед гадны системт төхөөрөмжөөр оношлох болон эмчилгээний аргат огцом дэвшил гаран маш олон төрлийн эмчилгээний арга байнга шинэчлэгдсээр байна.

 

Байнгын айдас түгшүүртэй байхын оронд нарийн мэргэжлийн эмчтэй зөвлөлдөн зөв оношлуулан, өөртөө тохирсон эмчилгээгээ авахыг санал болгож байна.

 


Full Menu

전체 검색

전체 검색