Skip To Content

Мэдээ

Хавдрын өвчлөлийн нас баралтыг тэргүүлэх “Уушгины хавдар”-ын голлох шинж тэмдэг, оношлогоо, эмчилгээний аргачлал

Hit : 130 Date : 2024-06-26

박샘이나 교수 사진

“Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн цээжний хөндийн мэс заслын тасгийн Парк Сэ Мина эмч, Уушгины хавдрын эхэн үеийн оношлогооны арга болон эмчилгээний талаарх ярилцлага”

Солонгосын хавдар судлалын улсын бүртгэлийн статистикаас харахад 2022 онд дотоодын хадрын өвчлөлийн нас баралтыг уушгины хавдар тэргүүлжээ. 2000-оны эхэнд 10% ч хүрэхгүй байсан уушгины хавдар амьдрах чадвар сайжрах, шинэ эм эмийн бүтээгдэхүүн гарах, эмчилгээний арга дэвшилттэй байгаа сүүлийн үед 30-40% хүртэл нэмэгдсэн ч 5 жилийн дундаж 10 өвчтөн тутмын 7-гоос дээших нь ходоодын хавдар, бүдүүн шулуун гэдэсний хавдартай харьцуулахад хамаагүй

амьдрах тавилан багатай байна.

external_image


Уушгины хавдрын хамгийн чухал зүйл нь Өвчний үе шатнаас хамааран амьдрах насжилт өөр болох ч эхэн үедээ оношлогдвол хамгийн чухал уушгины хавдар, СҮИС эмнэлгийн зүрх судас, цээжний хөндийн мэс заслын тасгийн Парк Сэм И На эмч болон хамт уушгины хавдрын оношлогооноос эхлэн үе шат бүрийн эмчилгээний арга барилын талаар танилцуулж байна.

 

1. Уушгины хавдрын төрөл

Уушгины хавдар нь үүссэн хэсгээс хамааран уушгины эдэд үүссэн анхдагч уушгины хавдар, өөр хэсгээс хавдар дамжин ирсэн буюу үсэрхийлсэн уушгины хавдар гэж ангилагдана. Анхдагч уушгины хавдар нь хавдрын эсийн хэлбэрээс хамааран жижиг бус эсийн уушгины хавдар, жижиг эсийн уушгины хавдар гэж дахин хуваагддагч нийт уушгины хавдрын өвчтөний 10 хүн тутмын 8-с дээш нь жижиг бус эсийн уушгины хорт хавдар байна.

 

Жижиг бус эсийн уушгины хавдар нь өсөлт удаан байдаг тул эхэн үед хагалгаагаар бүрэн эдгэрэх боломжтой. Гэхдээ эхэн үеийн оношлогоо хүндрэлтэй ба ихдээ гэхэд нийт өвчтөний 3/1 хувьд л оношлогоо болон хагалгаа боломжтой байдаг. Явц нэлээд явагдсан тохиолдолд эхэн үеийн эмчилгээнд амжилт олсон ч тал хувьд нь дахилт өгөх нь элбэг юм.

Ихэвчлэн хагалгааны дараа 2 жилийн дотор эсвэл дараа дахилт өгөх нь ажиглагдсан.

Жижиг эсийн уушгины хавдар нь довтломтгой чанар өндөр учир жижиг бус эсийн уушгины хавдартай харьцуулахад амьдрах нас тавилан хамаагүй богино байна. Хагалгаа гэхээсээ хавдрын химийн эмчилгээ гол эмчилгээний арга болох нь элбэг.

 

2. Аюултай хүчин зүйл болон эхэн үеийн илрүүлгийн арга

Уушгины хавдрыг үүсгэхэд хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйл нь тамхидалт юм. Тамхи шууд татах нь уушгины хавдрын үүсгэх магадлалыг 13 дахин нэмэгдүүлдэг ба мөн удаан хугацаанд тамхитай орчинд байх нь ч гэсэн уушгины хавдрын үүсэлтийг 1,5 дахин нэмэгдүүлдэг тул анхаарах хэрэгтэй. Хавдар үүсгэх хорт бодистой харьцдаг ажил мэргэжлийн онцлогтой хүн, уушгины суурь өвчтэй байх нь ч гэсэн уушгины хавдрын аюултай хүчин зүйл болдог. Удамшлын хүчин зүйлийн хувьд бусад хавдраас бага тул уушгины хавдартай өвчтөний гэр бүлийнхэнд шинжилгээ хийгэхийг шаарддаггүй.

external_image

Суулийн үед тамхи таталт багассан ч гэсэн уушгины хавдрын өвчтөн нэмэгдэж байгаа тоон үзүүлэлт байгаа ба энэ нь тамхи татдаггүй өвчтөн болон бага тунтай цээжний хөндийн СТ шинжилгээ гарснаар эхэн үеийн оношлогоо авсан өвчтөн нэмэгдэж байгаа гэж үзэж байна.

Бага тунтай цээжний хөндийн СТ шинжилгээ нь 2017 оноос хойш эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж байгаа уушгины хавдрын шинжилгээний туршилтат хөтөлбөрөөр хэрэглэгдэж байгаа шинжилгээний арга юм. Шинжилгээнд хамрагдах нас нь 55-аас дээш нас, 20 жилээс дээш тамхи татсан түүхтэй хүн, Солонгосын уушгины хавдрын нийгэмлэгээс гаргасан шинжилгээгээр эхэн үеийн оношлогооны хувь 68,4% байна. Бага тунтай цээжний хөндийн СТ шинжилгээний хамгийн том давуу тал нь цээжний хөндийн рентген шинжилгээгээр илрэхэд хүндрэлтэй 3-5 мм хэмжээтэй жижиг зангилаа хүртэл илрүүлэх боломжтой бөгөөд, зүрх, судас, яс зэрэг таглагдсан байгаа хэсгийг хүртэл шалгах боломжтой юм.

 

3. Голлох шинж тэмдэг болон төстэй уушгины бусад эмгэг

Уушгины хавдар нь эхэн үедээ ихэвчлэн шинж тэмдэг байдаггүй бөгөөд явц нэлээн явагдсан үед ханиалгах, цэр гарах, цээжээр өвдөх, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Гэхдээ ханиалгах, цэр гарах нь хавдрын явцтай хамааралгүй гарч мөн болзошгүй юм. Ясны үсэрхийлэлтэй үед байнгын өвдөлтийг үүсгэх тал ч байх ба биеийн жин багасах зэрэг шинж тэмдэг нь уушгины хавдраас гадна өөр хортой хавдрын үед ч гэсэн илэрч болзошгүй байдаг тул шинжилгээ хийлгэхийг санал болгодог.

 

Нэг талаар, уушгины хавдар нь ойр ойр ханиалгах, цэр гарах, уушгины зангилаа үүсэх зарим уушгины эмгэгтэй андуурагдах магадлалтай. Ялангуяа сүрьегийн үүсэлт хамгийн өндөр Солонгост сүрье болон уушгины хавдрыг андуурах тохиолдол нэлээдгүй байдаг.

Уушгины хавдар болон сүрьегээс үүдсэн уушгины зангилаа нь төстэй учир ялган салгахад хэцүү байдаг. Мөн эмчилгээ хийгдээгүй уушгины хатгалгааны хувьд ч гэсэн уушгины хавдар гэж сэжиглэгддэг тул уушгины хатгалгааны эмчилгээ үр дүнгүй байгаа өвчтөний тохиолдолд бага тунтай уушгины /цээжний хөндийн/ СТ шинжлгээг хийлгэхийг санал болгодог ялган салгах зорилгоор.

 

4. Уушгины хавдрын хагалгааны эмчилгээ

Уушгины хавдрын эмчилгээний арганд мэс засал, хавдрын туяа эмчилгээ зэрэг хавдрыг шууд байгаа болгон хийх хэсгийн эмчилгээний аргаас гадна, хавдрын химийн тариан эмчилгээний арга, байн- химийн эмчилгээ, дархлааны химийн эмчилгээ зэрэг эм бэлдмэлийн хэрэглэн /бүтэн биеийн эмчилгээ/ зэргээг ялган салгана.

Түүн дундаас мэс заслаар уушгины хавдрын хэсэг болон үсэрхийлэл үүссэн ойролцоох хэсгийн тунгалагт тайралт хийх ба энэ нь уушгины хавдрын эхэн үе бол бүрэн эдгэрэх магадлал маш өндөр юм. Гэхдээ үед шат бага ч гэсэн бүх хавдарт хагалгаа хийдэггүй. Насжилт, уушгины үйл ажиллагаа, бие бахбодийн чадвар /шатаар өгсөх,ууланд гарах зэрэг/, суурь эмгэг /зүрх, бөөрний эмгэг зэрэг/, өвчтөний биеийн байдал тамир тэнхээ зэргийг урьдчилан үнэлэн мэс засалд орох боломжтой эсэхийг шийдвэрлэнэ.

Азтайгаар уушгины хавдрын хагалгаа нь нөхөн сэргээх, хэсэгчлэн үлдээх чиглэлээр хөгжсөөр байгаа. Өнгөрсөн үеийг бодвол тайралт хийх хэсгийг аль болох багасгах, уушги хадгалан үлдээх, бага зүсэлттэй хагалгаа болон цээжний хөндийн дурангийн болон робот хагалгаа зэргээр тайралт зүслэгийн хэмжээ багасан ба үүнээс өвчтөнгүүдийн эдгэрэлт ч мөн хурдан байна.

Дагаад биеийн тамир тэнхээ сул байгаа өвчтөнгүүдэд ч мөн хагалгаа хийх боломжтой болно гэж найдаж байна

external_image

Нөгөө талаар эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны хувьд эцсийн шатанд орсон уушгины хавдрын өвчтөнд ч гэсэн хийх боломжтой ба уушгины хавдрын энхний эмчилгээгээр ихэвчлэн хэрэглэгддэггүй. Уушгины хавдрын өвчтөн дунд сонгогдсон хэсгийн бага хувьд уушги шилжүүлэн суулгах хагалгаа хийгддэг ба энгийн байдлаар уушги шилжүүлэн суулгах нь хавдаргүй байх, хавдрын өвчлөл 3с дээш жил байгаагүй тохиолдолд хийгдэнэ.

 

5-1. Үе шат бүрийн уушгины хавдрын эмчилгээний арга: 1~3 үе

Уушгины хавдрыг 1-4 үеэр хуваах ба үе шатнаас хамааран эмчилгээний арга өөр өөр байна. 1-3 дугаар үеийн эхэнд хагалгаа хийх ба, ялангуяа 1 дүгээр үеийн уушгины хавдрын хагалгааны эмчилгээний үр дүн хамгийн сайн юм. Хагалгаагаар уушгины хавдрын өвчлөл болон лимфийн зарим хэсгийг тайралт хийн авах ба эмгэг судлалаар үсэрхийлэл байгаа эсэхийг шалгасны дараа уушгины хавдрын үе шатыг илүү торорхой мэдэх боломжтой юм.

2, 3 дугаар үеийн уушгины хавдрын үед ихэвчлэн хавдрын химийн эмчилгээ болон дархлааны эмчилгээг хийн хавдрын хэмжээг багасган түүний дараа хагалгаа хийх тал өндөр ба энэ нь дахилтыг багасган амьдрах насжилтыг уртасгадаг гэдгээр танигдсан болно. Бодит байдал дээр үүнтэй адилхан урьдчилсан химийн эмчилгээний аргаар 3 удаа эхлээд хийн дараа нь хагалгаанд орж байгаа өвчтөн нэмэгдэж байгаа.

Гэхдээ өвчтөний биеийн байдлаас хамааран хагалгааны өмнө урьдчилан химийн тарианд орох боломжтой эсэх шийдэгдэнэ. Хагалгааны дараа байн эмчилгээг удаан хугацаанд уух нь мөн дахилтыг урьдчилан сэргийлнэ.

 

5-2. үе шат бүрийн уушгины хавдрын эмчилгээний арга: 4 дүгээр үе (эцсийн шат)

Уушгины хавдрын өвчтөний ихэнх нь 4 дүгээр үе шатны үед хавдрын химийн эмчилгээ нь үндсэн эмчилгээ болно. Хавдрын туяа эмчилгээтэй хослуулан хийх тохиолдолч байна.

Нөгөө талаар уушги шилжүүлэн суулгах хагалгаанд орсон эцсийн шатны элэгний хавдрын өвчтөнг бодвол эцсийн шатны уушгины хавдрын өвчтөний тухайд эрхтэн шилжүүлэх мэс засал санал болгодоггүй. Өвчлөлтэй хэсгийг л солилоо гэхэд бусад хэсэгт

үсэрхийллийг зохицуулах боломжгүй, эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны дараа ч мөн уудаг дархлаа дарангуйлах эм ч гэсэн дахилтыг нэмэгдүүлнэ.

 

6. Уушгины хавдартай өвчтөнд хэлэх үе

Уушгины хавдар нь үе шат болон төрөл, өвчтөний биеийн байдал зэргээс хамааран оновчтой эмчилгээний арга сонгогдоно. Зөв онош болон эмчилгээний төлөө зүрх судас цээжний хөндийн мэс заслын тасгаас гадна уушгины тасаг, туяа эмчилгээний тасаг, цөмийн эмчилгээний тасаг, эмгэг судлалын тасаг зэрэг олон тасгийн эмч нар хамтран эмчилгээ хийдэг болно. Уушгины хавдрын талаар санаа зовж байгаа зүйл байгаа бол өвчтөнгүүд хариуцсан эмчтэйгээ сайтар зөвлөлдөн оновчтой үнэн зөв мэдээ мэдээлэл авахыг санал болгож байна.

Full Menu

전체 검색

전체 검색