Skip To Content

Мэдээ

Краниосиностоз буюу гавлын яс эрт бэхжих эмгэг

Hit : 233 Date : 2024-03-27

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Хүүхдийн Эмнэлгийн, Хүүхдийн мэдрэлийн мэс заслын тасгийн Пи Жи Хүн эмчийн

“Краниосиностоз буюу гавлын яс эрт бэхжих эмгэг”тэй холбоотой сонирхолтой ярилцлагаас хүргүүлж байна.


external_image

 

Асуулт 1. Краниосиностоз буюу гавлын яс эрт бэхжих эмгэг үүсдэг гол шалтгаан нь юу вэ?  

Харамсалтай нь шалтгааныг нь тодорхой бус юм.

Гэхдээ 10 хүн тутмын нэг нь буюу 10% нь гар, хөл, нурууны яс, гавлын яс мөн биед нь генийн өөрчлөлт илэрснээс эмгэгтэй эсэхийг мэдэх боломжтой байдаг бол үлдсэн хүмүүс нь шалтгааныг мэдэх боломжгүй гэсэн үг юм.

 

Асуулт 2. Төрөлтийн өмнө энэхүү эмгэгийг илрүүлэх боломжтой юу?

Харамсалтай нь энэ нь бас боломжгүй юм. Яагаад гэвэл гавлын яс үүссэний дараа л ясны бүтцийн өөрчлөлт, муруйлт зэргийг харгалзан мэдэх боломжтой.

 

Асуулт 3. Эмгэгтэй эсэхээ гэртээ өөрсдөө шалгах арга бий юу?

Ойр хавийн хүүхдүүдтэй харьцуулахад толгойн хэлбэр арай өөр байвал сэжиглэж болох хэдий ч дөнгөж төрсөн, төрөөд 1 сар болсон нялх хүүхдүүдийн хувьд толгойн хэлбэр нь дарагдсан байдлаас аажим аажмаар засарч зөв хэлбэрт орох нь элбэг байдаг.

Толгойн хэлбэр нь жаахан өөр байлаа гээд краниосиностоз эмгэг гэсэн үг биш юм. Толгойн хэлбэр засрахгүй байх юм уу, зүүн баруун тал бага багаар нэг тал руугаа хазайх, ялгаатай байх зэрэг тохиолдолд илүү сэжиглэх боломжтой.

 

Асуулт 4. Ямар үед заавал эмнэлэгт очих ёстой вэ?

Хурдан очих тусмаа мэдээж сайн.

6 сар дотор оношлуулж чадвал олон талын эмчилгээний хувилбар байх боломжтой гэж бодож байна.

Асуулт 5. Энэхүү эмгэгийг хэрхэн яаж оношилдог вэ?

Хараад гараараа барьж үзэхэд ерөнхийдөө мэдэгддэг болохоор оношлох боломжтой. Гэхдээ баталгаажуулахын тулд мэдээж дүрс оношлогоо, шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Рентген зургаар ер нь 80-90% оношлох боломжтой.

 

Асуулт 6. Энэ эмгэгтэй болвол эрүүл мэнд, тархины үйл ажиллагаанд нөлөөлөх үү? 

Маш чухал асуулт байна. Үнэндээ эцэг эхчүүдийн хамгийн их асуудаг асуулт байна. Үйл ажиллагааны доголдол буюу толгойны өвдөлт ч гэдэг юм уу тархи толгойн зовиурууд дийлэнх нь мэдэгддэггүй.

Харин 10 хувьд нь л тархины үйл ажиллагаатай холбоотой шинж тэмдэг зовиурууд үүсдэг.

 

Асуулт 7. Хэрхэн яаж эмчилдэг вэ?  Эсвэл явцыг ажиглах ёстой юу?

Ялгаа нь юу вэ?

Эмчилгээний аргын хувьд маш олон янз бий. Хөнгөн тохиолдолд мэс засал хийлгүй, явцыг ажиллах нь ч бий. Мэс заслаар хэлбэрийг нь заслаа ч гэлээ нэг их үр дүнтэй биш тул явцыг ажиглах тохиолдол элбэг байдаг.

Гэхдээ 1 нас өмнөх оношлогдвол дийлэнх тохиолдолд мэс засал хийх нь элбэг байдаг. Урьд нь томоохон мэс заслыг хийдэг байсан бол орчин үед дурангийн мэс засал түлхүү хийдэг болсон.  

Жаахан том болсон хүүхдүүдэд дурангийн мэс засал, 8-9 сараас дээш болвол бага багаар ахиулан мэс засал хийдэг.

Хэзээ оношлогдсон бэ гэдэг нь хамгийн том ялгаа юм. Сүүлийн үед хүүхдүүдийн хувьд хэлбэрийн өөрчлөлтийг хараад эрт оношлох боломжтой болсон.Тиймээс ихэнх тохиолдолд тархины өсөлт хөгжлийг сайжруулахын тулд яаралтай мэс засал хийлгэх нь зүйтэй.

 

Асуулт 9. Мэс засал хийвэл тархины хөгжилд нөлөөлөхгүй гэж үү?

Үүнд тодорхой хариултыг өгье. Тархины мэс засал биш гавлын ясны хагалгаа учраас онолын хувьд ч тэр нөлөөлөх боломжгүй юм.

Тиймээс тархины гэмтэл, уураг тархины хөгжлийн саатал зэрэгт огт санаа зовохгүй байж болно.

 

Асуулт 10. Хүүхэд том болоод нэмэлт мэс засал хийлгэх үү?

Хамгийн их санаа зовдог асуултуудын нэг байна. Нэг удаагийн мэс засал хийгээд болох уу?  Гавлын яс томорвол, хүүхэд том болохоор дахин мэс засал хийх хэрэгтэй юу? гэх зэргээр асуудаг.

Ихэнх тохиолдолд оёдол сайн эдгэсэн байвал нэг удаагийн мэс засал хийхэд хангалттай байдаг.

Дийлэнх тохиолдол буюу 90% нь багадаа мэс засал хийлгэн гавлын ясны хэлбэрээ засуулсан, өсөлт хөгжилд өөрчлөлтгүй байвал дахин мэс засал хийх шаардлагагүй байдаг.

Гэхдээ оёдолууд нийлээд наалдсан байх юм уу генийн өөрчлөлттэй байвал зөвхөн нэг хэсгийн ясны өөрчлөлт бус гавлын яс бүхэлдээ өөрчлөлттэй байх нь бий.

Энэ тохиолдолд багадаа гавлын ясны нэг хэсэгт мэс засал хийлгэсэн ч гэлээ хэсэг хугацааны дараа өөр газарт хүндрэл учрах, улмаар мэс засал хийсэн газар дахин наалдац үүсэх боломжтой. Ингэвэл мөн л жаахан томрох үед нь урд хэсгийг тэлсэн бол гавлын ясны ар талд тэлэх гэх зэрэг давтан хийх нь бий. Гэхдээ давтан мэс засал хийх нь 10% буюу 10 хүн тутмын нэг  хүрэхгүй тохиолдол бөгөөд арай өөр өвчлөл юм.

Full Menu

전체 검색

전체 검색