Skip To Content

Мэдээ

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг Ходоодны хавдрын тасгийн мэс заслын Пак Ду Жүн эмчийн “Ходоодны хавдрын эмчилгээний арга барил” ярилцлагын хэсгээс хүргэж байна.

Hit : 348 Date : 2024-02-29

external_image


Ходоодны хавдрын эмчилгээний дунд хамгийн үр дүнтэй аргань юу бэ?

Ходоодны хорт хавдрын үе шат тус бүрийг хэрхэн эмчлэх вэ?

1.     Ходоодны хорт хавдрын үе шат тус бүрийн эмчилгээний арга өөр үү?

БНСУ-ын хувьд урьдчилан сэргийлэх багц шинжилгээнд ходоодны дуран багтдаг тул сүүлийн үед зөвхөн энэ шинжилгээгээр ходоодны хорт хавдрын 70%-ийг нь эрт илрүүлж байгаа. 1-р шатны ходоодны хорт хавдрын хувьд дурангаар хусч авах, эсвэл арай гүнд байвал мэс засал хийх аргаар ихэнхи нь бүрэн эдгэдэг. 2 болон 3-р шат бол мэс засал хийсний дараа нэмэлт эмчилгээгээр химийн эмчилгээг хийх хэрэгтэй болдог. 4-р шатны ходоодны хорт хавдар нь хол ойрын дотор эрхтэнд үсэрхийлсэн тохиолдол бөгөөд энэ тохиолдолд эхлээд химийн эмчилгээг хийх хэрэгтэй.

2.     Ходоод хэсэгчлэн тайрах уу эсвэл бүхэлд нь тайрах уу гэдгийг хавдрын том жижгээс шалтгаалан шийддэг үү?

Хавдрын хэмжээ болон байршлаас шалтгаалан алийг хийхээ шийддэг. Хэмжээ жижиг бол хэсэгчлэн тайрдаг бөгөөд сүүлийн үед хамгийн багадаа 50%-ийг тайрах мэс засал хийж байгаа. Илүү дээр хэсэгт байрлах юм уу хэр том жижгээс шалтгаалан 70, 80% эсвэл бүхэлд нь тайрах гэх мэтээр мэс заслууд хийгддэг байгаа.

1.     Хэвлийн хөндийн нээлттэй мэс засал, хэвлийн хөндийн дурангийн мэс засал, робот мэс заслын ялгаа болон үр дүнгийн талаар?

2.      Ходоодны хавдрын мэс заслыг 200 орчим жилийн өмнөөс хийж эхэлсэн. Тэр үеэс нээлттэй мэс заслыг хийж ирсэн бөгөөд энэ мэс заслыг хийхдээ нэлээн том зүсэлт хийдэг. Харин сүүлийн үед тоног төхөөрөмж сайжирснаар зөвхөн нүх гаргаж түүгээр дурангийн мэс засал хийх боломжтой болсон. Дурангийн төхөөрөмж нь савх шиг нарийхан урт, харахад энгийн төхөөрөмж байдаг. Мөн сүүлийн үед хүний үе мөч шиг нугардаг үетэй робот мэс заслын технологи илүү дэвшилттэй болж байна. Төхөөрөмжийн ялгаанаас шалтгаалан дуран эсвэл роботын мэс засал гэж ангилж болно. Мэс заслын дараах өвдөлт бага, эдгэлт хурдан байдаг нь дуран болон робот мэс заслын давуу тал юм. Гэхдээ нээлттэй, дуран, робот мэс засал бүгд бүрэн эдгэх боломжыг олгодог гэдэг талаараа бол адилхан юм.

3.     Адилхан 1-р шатны хорт хавдартай хүмүүсийн эмчилгээний арга өөр байдаг шалтгаан нь юу вэ?

Хоёулаа 1-р шат хэдий ч эмчлэх арга өөр байх тохиолдол бий. Ходоодны хана нь хэд хэдэн давхаргатай байдаг бөгөөд тэр дундаас салст бүрхүүлд голцуу хавдар хязгаарлагдмал байх тохиолдол бий. Ийм тохиолдолд, мөн 2cm-аас бага хэмжээтэй хавдрыг голцуу дурангаар өнгөн хэсгийг хуулж авах аргаар эмчилдэг. Энэ аргыг дурангийн салст бүрхүүл тайрах мэс ажилбар гэдэг. Харин 2cm-аас илүү том, эсвэл тунгалгийн булчирхай руу үсэрхийлсэн байх магадлалтай ямар нэг хүчин зүйл байх гэх мэт тохиолдолд мэс засал хийх хэрэгтэй. Мөн хавдар онцгүй байрлалтай байвал дурангаар хөрсийг хуулах заалтанд хамаарч байсан ч мэс засал хийх тохиолдол байдаг.

4.     Химийн эмчилгээг ямар тохиолдолд хийдэг вэ?

Хавдрыг илрүүлэх үед аль хэдийн бусад эрхтнүүдэд үсэрхийлсэн байх тохиолдолд мэс заслаар хэсэгчлэн, эсвэл ходоодыг бүтнээр тайрсан ч аль хэдийн өөр эрхтэнд үсэрхийлсэн хавдрууд нь асуудал үүсгэдэг тул, ийм тохиолдолд химийн эмчилгээ эхэлж хийдэг. Хэрвээ хавдар зөвхөн ходоодонд байвал мэс засал хийдэг. Харин 4-р шат бол химийн эмчилгээ хийдэг ба мөн 2-р шатны хавдар бол үндсээр нь тайрах мэс засал хийсний дараа дахин сэдрээхгүйн тулд нэмэлт эмчилгээ болгон химийн тариаг хийх хэрэгтэй болдог.

 

5.     Ходоодны хорт хавдрын мэс заслын дараа зарим өвчтөний өндөр даралт болон чихрийн шижин байхгүй болдог шалтгаан нь юу вэ?

Ходоодны хорт хавдрын мэс заслын дараа өндөр даралт болон чихрийн шижин алга болсон бол мэс засал хийлгэх үед илүүдэл жинтэй байсан бөгөөд үүнээс үүдэлтэй өндөр даралт, чихрийн шижинтэй байсан гэсэн үг. Ходоодны хорт хавдрын мэс засал хийлгэсний дараа илүүдэл жин нэлээн хасагдаж, улмаар ходоодны хорт хавдар ч эмчлэгдэн өндөр даралт, чихрийн шижин ч эмчлэгдэн, өөрөөр хэлбэл нэг сумаар хоёр туулай буудах тохиолдол байдаг. Гэхдээ тэр суурь өвчнийг эмчлэх зорилгоор мэс засал хийх бус ходоодны хорт хавдрыг эмчлэх зорилгоор мэс засал хийх нь чухал бөгөөд мөн ходоодны хорт хавдар тусахгүйн тулд урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал юм.

 

6.     Мэс засал хүлээх хугацаанд хорт хавдар илүү томрох уу?

Ходоодны хорт хавдар оношлогдон, мэс заслын өдрийг товлосны дараа буюу онош тогтоосон өдрөөс хойш нэг сар ба түүнээс удаан хүлээх хэрэгтэй боллоо гэж бодъё. Тийм тохиолдолд сэтгэл санаа их түгшүүртэй байх нь мэдээжийн хэрэг юм. Тэр хооронд хавдар илүү томрох юм шиг санагдах нь гарцаагүй. Заримдаа иймэрхүү харамсалтай нөхцөл байдал үүсэх тохиолдол байдаг. Ерөнхийдөө 3 сарын дотор нэг их том асуудалгүй гэдэг ч тэр нь зүгээр зарчмын хувьд тийм бөгөөд бодит байдал дээр би өөрөө тийм нөхцөл байдалд орвол сайн эмчилгээтэй газраа олсон тохиолдолд хурдан эмчилгээ хийлгээрэй гэж зөвлөмөөр байна.


Full Menu

전체 검색

전체 검색