Skip To Content

Мэдээ

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг Хүнд хэлбэрийн субарахнойд тархины цус алдалтаас үүсэх нас баралтыг багасгах цогц эмчилгээг танилцуулав

Hit : 605 Date : 2023-12-27

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг

Хүнд хэлбэрийн субарахнойд тархины цус алдалтаас үүсэх нас баралтыг багасгах цогц эмчилгээг танилцуулав

 

- Хүнд хэлбэрийн субарахноид цус алдалттай өвчтөнүүдийн эмчилгээг сайжруулахын тулд 5 үндсэн цөм эмчилгээг системтэйгээр хослуулах

-Одоо хийгдэж байгаа үндсэн эмчилгээтэй харьцуулахад цогц эмчилгээг хийснээр 6 сарын дараа нас баралтын түвшин багасан, бие эрхтэний үйл ажиллагаа хэвийндээ орох нь түргэссэн.

Хүнд хэлбэрийн субарахноид цус алдалттай өвчтөнүүдийн нас баралтыг багасгахын тулд манай эмнэлгийн эмч мэргэжилтнүүд цогц эмчилгээг санал дэвшүүллээ.

Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн мэдрэлийн мэс заслын хүнд өвчтөн, олон талт судалгааны баг (Хүнд өвчтөний тасгийн тэнхимийн профессор Ха Ын Жин, Мэдрэлийн мэс засал, тархины судасны баг, Дүрс оношлогооны тэнхимийн эмч Чой Ён Хун) хүнд хэлбэрийн субарахнойд цус алдалттай 90 өвчтөнд хийсэн цогц шинжилгээний тухай үр дүнг өнгөрсөн сарын 14-ний өдөр тайлагналаа.

Тархины судасны цүлхэнгээс үүдэлтэй субарахнойд цус алдалт жил бүр 100,000 хүний 10 өвчтөнд тохиолддог. Эдгээрийн дотор нийт өвчтөний 20-30% хүнд өвчтөнүүд эзэлдэг. Эдгээр өвчтөнүүдийн 30-40% нь нас барж, амьд үлдсэн хүмүүсийн хувьд дийлэнх нь хүнд хэлбэрийн эмгэгтэй үлддэг. Тиймээс хүнд хэлбэрийн субарахнойд цус алдалтыг урьдчилан таамаглан мэдэх нь маш чухал асуудлын юм.

Үүний дагуу судалгааны баг цогц эмчилгээ нэвтрүүлснээр хүнд хэлбэрийн субарахнойд цус алдалттай өвчтөнүүдийг урьдчилан мэдэх боломжтой гэсэн таамаг дэвшүүлж, БНСУ-д анх удаа цогц эмчилгээний аргыг нэвтрүүлэн хэрэгжүүлсэн болно.

Цогц эмчилгээ нь АНУ-ын Эрүүл мэндийн чанарыг сайжруулах хүрээлэнгээс (АНУ-ын IHI) санал болгож буй арга бөгөөд 3-5 цөм эмчилгээг системтэйгээр хийдэг. Энэ арга нь эмчилгээний чухал аргуудыг тууштай хэрэглэснээр өвчтөний таамаглалыг оновчтой болгох боломжтой бөгөөд түүний үр нөлөө нь хүнд хэлбэрийн сепсисийн эмчилгээний явцад үр дүн нь нотлогдсон юм.


Судалгааны багийн хувьд эхлээд ном сэтгүүлийн судалгаа хавсралт, олон талт хэлэлцүүлгээр дамжуулан хүнд хэлбэрийн субарахнойд цус алдалтын эмчилгээний таван үндсэн цөм эмчилгээг тодорхойлсон.

Үүнээс хамгийн чухал нь ▲Эхэн үеийн тархины даралтыг хянах Тархины цудасны цүлхэнгийн хагаралтыг эрт эмчлэх ▲Мэдрэлийн системийн хяналт ▲Мэдрэлийн системийн хяналтаар дамжуулан хожимдсон тархины судасны ишемийг эрт оношлох, эмчлэх ▲Субарахнойд цус алдалттай холбоотой бусад дотрын тасгийн асуудлуудыг системтэйгээр эмчлэх, хянах зэрэг багтсан юм.

Дараа нь мэдрэлийн мэс заслын эрчимтийн эмчийн удирдлаган дор эмчилгээ тус бүр зорилго, хэрэгжүүлэх аргуудыг протокол болгон тогтоож, цогц эмчилгээний үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор олон талт судалгааны багийн хүрээнд тасралтгүй сургалт явуулсан байна.

Судалгааны багийнхан цогц эмчилгээний үр дүнг батлахын тулд 2008-2022 онд Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэгт 2017 оноос өмнө болон дараа нь эмчилгээ хийлгэж байсан субарахнойд цус алдалттай 90 хүнд харьцуулсан шинжилгээ хийсэн. Нийт 90 өвчтөний 43 нь цогц, 47 нь уламжлалт эмчилгээ хийлгэсэн.

Судалгааны үр дүнд цогц эмчилгээний бүлгийн нас баралтын түвшин 6 сарын дараа 14.3% байсан нь одоо байгаа эмчилгээний бүлгийн нас баралтын түвшин 27.3%-тай харьцуулахад ойролцоогоор 2 дахин бага байв.

Мөн 6 сарын хугацаанд цогц эмчилгээний бүлгийн 46.4% нь бие даан амьдрахад хангалттай, биеийн байдал сайжирсан нь уламжлалт эмчилгээний бүлгийн 20.7% -аас ойролцоогоор 2 дахин их байна.

external_imageexternal_image


Судалгааны баг нэмэлтээр, өвчтөнүүд мэдрэл судлалын үүднээс бие даан амьдрах хэмжээнд бие байдал сайжрахад тусалдаг гол хүчин зүйлсийг олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээгээр анализ хийн судалсан байна.

Үүний үр дүнд нь "цогц эмчилгээг хийлгэсэн" болон "эхэн үеийн хүүхэн харааны рефлексийг хадгалах" гэсэн хоёр хүчин зүйл гарсан.

Судалгааны баг цогц эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүд хийлгээгүй өвчтөнүүдийг бодвол бие даан амьдрах магадлал 14 дахин их байгааг баталжээ.

Судалгааны багийнхан мөн цогц эмчилгээ нь хүүхэн харааны рефлексийг сэргээхэд үр дүнтэй болохыг тайлбарлав. Эхэн үедээ хүүхэн харааны рефлексгүй байсан өвчтөнүүдийн дунд цогц эмчилгээ хийлгэсний дараа хүүхэн харааны рефлекс нь сэргэсэн өвчтөнүүдийн ойролцоогоор 61.5% , нь тэдгээр хүмүүсийн 23.1% нь мэдрэл судлал талаас сайн үр дүнг үзүүлсэн байна. Нөгөөтэйгүүр, цогц эмчилгээ хийлгээгүй өвчтөнүүдийн зөвхөн 23.1% нь хүүхэн харааны рефлекс нь сэргэж, мэдрэлийн хувьд үр дүн муутай гарчээ.

external_image

[Зүүн талын зураг] Хүнд өвчтөний тасгийн тэнхимийн профессор Ха Ын Жин, Дүрс оношлогооны тэнхимийн эмч Чой Ён Хун

Профессор Ха Ын Жин хэлэхдээ, "Энэхүү судалгааны үр дүн нь мэдрэлийн мэс заслын эрчимт эмч, тархины судасны баг, эрчимт эмчилгээний сувилахуйн багуудын нягт хамтын ажиллагаа, санал хүсэлтээр амжилттай нэвтрүүлсэн цогц эмчилгээний арга нь хүнд хэлбэрийн субарахнойд цус алдалттай өвчтөнүүдийн явцыг урьдчилан таамаглах боломжтойг харуулж байна." “Бид үүнийг баталлаа” гээд “Энэ цогц эмчилгээний аргыг бусад эмнэлгүүдэд өргөнөөр нэвтрүүлж, олон талт эмчилгээ судалнааны багийн үйл ажиллагаа ч идэвхжинэ гэдэгт найдаж байна” гэв.

Үүний зэрэгцээ, энэхүү судалгааны үр дүн нь хүнд хэлбэрийн субарахнойдын цус алдалттай өвчтөнд цогц эмчилгээний үр дүнг баталсан анхны судалгаа гэж хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд мэдрэлийн эрчимт эмчилгээний өвчтөний тухай анагаах ухааны олон улсын сэтгүүл болох 'Neurocritical care' сэтгүүлийн сүүлийн дугаарт нийтлэгдсэн байна.

Full Menu

전체 검색

전체 검색