Skip To Content

Мэдээ

〔SNUH Эрүүл Мэндийн Мэдээлэл〕Нүдний пресбиопиㆍБолор цайхㆍОйрын харалган эмгэгийн ижил төстэй тал болон ялгаатай тал юу вэ?

Hit : 1,882 Date : 2023-07-10

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн Нүдний тасгийн Ким Ми Гым профессор пресбиопи шалтгаанаас эхлээд эмчилгээ хүртлэх талаар мэдээлэл өглөө

external_image

Нүдний тасгийн профессор Ким Ми Кым

 

Болор цайх

Пресбиопи

Ойрын харалган

Эмгэг жам

Болор цайрах → гэрэл болороор дамжин өргөрөх үед саад болох

Хөгшрөлт  Болорын зохицуулга алдагдах

Нүдийн алим богино байх гэх мэтээр гэрлийн ойлтын гажиг үүсэх

Гол шинж тэмдэг

Ерөнхий хараа муудах (цайвар, тод биш харах мэдрэмж төрөх)

Ойрын хараа муудах (Холын хараа хэвийн байх)

Эмчилгээ

Мэс засал шаардлагатай

Нүдний шил, линз гэх мэтээр хараа засах боломжтой


40-50 -аад насанд хүрвэл холын объектийг сайн хардаг ч ойрын объектийг өмнөх шигээ тод харахгүй болох шинж тэмдэг илэрч эхэлдэг. Хөгшрөх жамаар нүдэнд ч мөн адил ‘пресбиопи’ эмгэг илэрдэг.


Байгалын замаар хөгшрөлт явагдаж байгаа тул хэнд ч гэсэн илэрч болзох
пресбиопи, болор цайх болон ойрын харалган эмгэгийн ялгаатай талаас эхлээд олон янзын эмчилгээний аргын талаар нүдний тасгийн профессор Ким Ми Көмтэй ярилцлаа.
 
1. Пребиопи үүсэх эмгэг жам ?


Бидний нүд эвэрлэг бүрхэвч, солонгон бүрхэвч, болор, торлог бүрхэвчээс бүрддэг. Эвэрлэгээр гэрэл орж ирэхэд солонгон бүрхэвч гэрлийн хэмжээг тохируулж, гүдгэр линз хэлбэртэй болор нь гэрлийг хугалж нүдний алимны хамгийн дотор талд байрлах торлог бүрхэвч руу дамжуулдаг. Тэр үед болор холын зайнд харахдаа нимгэрч, ойрын зайнд харахдаа зузаарч гэрлийн хугаралын өнцгийг зохицуулдаг. Үүгээр объектын зай өөрчлөгдсөн ч торлогт тодорхой дүрс тусдаг.

external_image

Гэвч хөгшрөлт явагдах тусам болорыг гүдгэр линз хэлбэртэй болгох үслэг булчингийн агших чадвар буурч болорын өөрийн уян чанар багасдаг. Үүнээс хамаараад тохируулах хүч буурч ойрын зайнд харсан ч болор зузаардаггүй. Үүнээс шалтгаалан ойрын хараа буурах пресбиопи үүсдэг.

2.  Болор цайх болон ойрын харалган, пресбиопийн ялгаа ?

 

Болор цайх бол болор тунгалаг чанараа алдах эмгэг юм. Энэ эмгэг үүсвэл, нүд руу туссан гэрэл тунгалаг бус болорыг нэвтэлж чаддаггүй. Үр дүнд нь торлог бүрхэвч дээр дүрс тодорхой тусаж чадахгүй, хараа цайрч бүрэлзэх шинж тэмдэг бий болдог.  

 

Болор өөрийн асуудлаас шалтгаалсан болор цайх эмгэгээс ялгаатайгаар, пресбиопи нь болорыг торируулах чадвар алдагдах нь гол шалтгаан болдог. Мөн болор цайх эмгэг бол харааны чадвар нилэнхүйдээ буурч нүдний шилээр засах боломжгүй боловч, пресбиопи нь зөвхөн ойрын хараа буурч нүдний шил/ линз зэргээр засах боломжтой. Нөгөөтэйгүүр пресбиопи эмгэгтэй үед болор цайх эмгэг хавсрах тохиолдолд болорын уян чанар улам буурч пресбиопи хүндэрдэг.

Ойрын харалган бол нүдний хэмжээ, гэрэл хугалах чадвар буурах гэх мэт шалтгаанаар үүсдэг гэрэл хугарлын эмгэг юм. Пресбиопитэй адилаар холын зайнд сайн харах боловч ойрын зайнд сайн хардаггүй шинж тэмдэг илэрдэг. Гэвч ойрын харалган бол нас нэмэгдэхийн зэрэгцээ үүсэх эмгэг биш тул пресбиопигээс ялгардаг. Ойрын харалган эмгэгтэй хүнд пресбиопи үүсвэл ойрын хараа улам муудаж болдог.

3. Пресбиопийн эмчилгээ ?

Пресбиопи үүсвэл олон туйлт нүдний шил эсвэл томруулагч шилийг зүүн ойрын харааг засдаг. Контакт линз зүүж дассан өвчтөнд пресбиопийн зориулалттай контакт линзийг санал болгодог. Хэрэв болор цайх өвчин пресбиопитэй зэрэгцэх үед болор солиулах мэс заслын үед хэрэглэж заншсан олон туйлт хиймэл болор биш ‘Пресбиопи зориулалттай олон туйлт хиймэл болор’-ыг суулган пресбиопийг хамт эмчилдэг.

 

  Олон туйлт хиймэл болор нь ойрын зай, эсвэл холын зайны нэг л харааны чадварыг засдаг нэг туйлт хиймэл болороос ялгаатайгаар хол болон ойрын харааны чадвар бүгдийг засдаг. Нөгөө талаар олон туйлт хиймэл болор нь онцгойлон бэлддэг тул нэг туйлт хиймэл болортой харьцуулахад гэрэл цацрах, нүд гялбах шинж тэмдэг нэг туйлт хиймэл болортой харьцуулахад их бөгөөд, холын зайнд бүрэлзэх тохиолдол байдаг. Тиймээс орой машин барьдаг мэргэжлийн онцлогтой хүмүүст олон туйлт хиймэл болорыг зөвлөдөггүй.

external_image

Нөгөө талаар, пресбиопи эмгэгийг засахын тулд эвэрлэг бүрхэвчийг өөрчлөх, эвэрлэгт гадны биет суулгах мэс засал хийх тохиолдол байдаг. Гэвч пресбиопи эмгэгээр болорын үйл ажиллагаа ихээхэн буурсан тохиолдолд эвэрлэг бүрхэвч засах мэс засал нь үр дүн багатай, ховор тохиолдолд эвэрлэгт тунадас үүсэх гэх мэт хүндрэл үүсэх боломжтой тул нэн түрүүнд зөвлөх эмчилгээний арга биш юм.

4. Хараагаа засахгүй бол пресбиопи хүндэрдэг уу ?


 Нүдний шил, линз гэх мэтээр хараагаа засахгүй байсан ч пресбиопи мууддаггүй. Пресбиопи эмгэг нь хөгшрөлийн шалтгаанаар үүссдэг өвчин тул хамааралгүй. Харин, харааны чадвар муудсан байдалд засахгүйгээр удаан явбал нүд амархан ядарч цаашлаад толгой өвдөх, ядрах шинж тэмдэг үүсдэг.

 

Нөгөөтэйгүүр, олон туйлт хиймэл болор эсвэл олон туйлт нүдний шилийг зүүснээр олон дахин харааны туйлаа өөрчлөх үед хараа илүү муудах вий хэмээн санаа зовдог. Энэ нь өсөлтийн насан дээр байгаа хүүхэд нүдний шилээ ойр ойрхон тайлах зүүх гэх мэт харааны туйлын өөрчлөлт олон дахин давтагдах үед нүдний харааны чадварт сөрөг нөлөөтэй байдаг. Гэвч, өсөлт зоссон хойно насанд хүрэгчдэд харааны туйлын өөрчлөлтөнд хамаарах харааны чадвар муудах нөлөө байхгүй.

Харин, пресбиопийн зориулалттай олон туйлт линз нь онцгой линз тул тэр хэмжээгээр дасан зохицох хугацаа шаардлагатай бөгөөд, тогтмол зүүхгүй бол дасахад бэрх, нүдэнд ачаалал үүсгэдэг. Иймээс тогмол зүүхийг зөвлөдөг.

 

5. Өмнөх нүдний мэс заслын түүх пресбиопид нөлөөлөх үү ?

  Өмнө нь торлог бүрхэвчийн төв хэсэгт мэс засалд орж байсан түүхтэй байх эсвэл торлогийн өмнөх бүрхэвч үүсэх хам шинж/ нүдний даралт ихсэх гэх мэт өвчин байгаа тохиолдолд, пресбиопи мэс засал хийх тохиромжгүй. Нүдэнд суурь эмгэг байгаа бол дүрсийг тод харах чадамжийг алдагдуулдаг олон туйлт хиймэл болорыг зүүвэл эсрэгээр сайн харж чадахгүй байх тул нэг туйлт хиймэл болорыг нэн түрүүнд санал болгодог.

 

Өмнө нь LASIK/ LASEK гэх мэт хараа засах мэс засал хийлгэсэн тохиолдолд, олон туйлт хиймэл болор суулгах үед гэрэл гялбах шинж тэмдэг улам нэмэгдэж болно. Мөн, олон туйлт хиймэл болор нь нүдний харааны хэмжээнд зөрүү байхгүй үед эмчилгээний үр дүн сайн байдаг, хараа засах мэс засалд орсоноор харааны хэмжээнд зөрүү үүсэх нь амархан байдаг. Иймээс хараа засах мэс засалд орж байсан түүхтэй хүмүүс пресбиопи мэс заслын дараах сэтгэл ханамж буурах тул өвчтөнтэй хангалттай зөвлөлдсөний дараа мэс заслаа хийдэг.

 

6. Пресбиопийн явцыг удаашруулах арга ?

  Пресбиопийн явцыг удаашруулахын тулд бүхэл биеийн хөршрөлийн хурдыг удаашруулах хүчин зүтгэл хэрэгтэй. Хөгшрөлийн гол шалтгаан бол ‘исэлдэх стресс’ бөгөөд, үүнийг бууруулахыг тулд бүхэл үр, вандуй, ногоо, жимсийг голчлон хэрэглэж өөх тос, мах, архинаас зайлс хийх хоолны зуршилтай байх ёстой. Мөн, хоолны хэмжээг хэтрүүлэн идэхгүй байж тохирсон илчлэг хэрэглэн боломжит дасгал хөдөлгөөнийг хавсрах нь чухал юм.

 

7. Пресбиопи даамжирсан, эсвэл пресбиопи үүсэхээс санаа зовж байгаа хүмүүст өгөх зөвлөгөө

 
  “Аз жаргалтай амьдарвал стресс багасч хөгжрөх явцын хурдыг буурхад эерэг нөлөө үзүүлдэг. Пресбиопи төгс эмчлэгдэх боломжгүй боловч амьдралд асуудал үүсгэхгүй түвшинд эмчлэх боломжтой тул санаа зовинох шаардлагагүй нүдний эмчтэйгээ зөвлөлдөөрэй.”

Full Menu

전체 검색

전체 검색