Skip To Content

Мэдээ

Том хэмжээтэй элэгний хорт хавдрын үед цацраг туяаны эмболизаци (бөглөх) эмчилгээ нь мэс засалтай дүйцэхүүц үр дүнтэй

Hit : 5,238 Date : 2022-02-08

5см-аас дээш том хэмжээтэй нэг зангилаатай элэгний хавдарт каротид артери цацраг туяаны эмболизаци буюу бөглөх эмчилгээний үр дүн болон сөрөг нөлөөг судлан шинжилсэн судалгааны үр дүн гарлаа.

external_image

Элэгний хавдрын стандарт эмчилгээ болсон тайрах мэс заслын эмчилгээтэй дүйцэхүүц үр дүнтэй, нөгөө талаараа сөрөг нөлөө нь туяаны эмболизаци илүү бага гэдэг нь нотлогдлоо. Энэ нь цаашдаа мэс засал хүндрэлтэй өвчтөнд үр дүнтэй аюулгүй эмчилгээний арга болох төлөвтэй байна.

Элэгний хавдар Солонгост 7-д орох хэмжээний өвчлөл их байдаг хорт хавдрын нэг юм. Улсын хавдрын статистик судалгаанаас үзвэл 2019 онд элэгний хавдраар шинээр өвчилсөн өвчтөний тоо 15605 ба нийт хавдрын 6.1%ийг эзэлж байна.

Нийт хавдартай өвчтөний 5 жил амьдрах хувь нь 70.7% байдаг ба элэгний хавдар 37.7% талд нь ч хүрэхгүй үзүүлэлттэй байна.Элэгний хавдартай 3 хүний 2 нь 5 жил хүрэхгүй нас барж байна.

Тэр дундаа хэмжээ нь 5 см-аас том элэгний хавдрын онцлог нь тавилан муу байдаг. Үндсэн эмчилгээний арга болон элэг тайрах хагалгааг хийлгэсэн өвчтөнүүдээс 2 жилийн дотор 30% нь дахидаг байна. Мөн хагалгааны дараа элэгний хэмжээ багасаж, үйл ажиллагаа нь муудах аюул ч өндөр байдаг.

Үүнээс шалтгаалан суурь өвчтэй, элэг тайрах хагалгаа хийх боломжгүй өвчтөнд голдуу орлуулах эмчилгээ болох судас боох эмчилгээг хийдэг байсан. Энэ эмчилгээний арга нь хавдрын хэмжээтэй зэрэгцэн халуурах болон хэвлийгээр өвдөх гэх мэт хүндрэлүүл нэлээд гардаг. Сүүлийн үед судас боох хагалгааны оронд сөрөг нөлөө бага, өндөр үр дүнтэй цацраг туяаны эмболизаци элэг тайрах хагалгааг орлуулах эмчилгээний аргаар анхаарал татаж байна.

Цацраг туяаны эмболизаци нь цацраг туяан биет болох “Yttrium-90” суурьлуулсан бичил ирмэгүүдийг элэгний артерийн судсаар дамжуулан элэгний хавдар руу тариж хавдрыг дотроос нь цацраг туяагаар эмчилдэг арга юм.

СҮИСЭ-ийн Хоол боловсруулах системийн дотрын тасгийн И Жон Хүн профессорын баг (Самсунг эмнэлгийн Шин Дун Хён профессор, Бүндан СИСЭ-ийн Ким Жи Хе профессор, СИСЭ-ийн Ким Жү Ён мэргэжилтэн) нь хэмжээ том ганц том зангилаа бүхий элэгний хавдартай өвчтөнүүдийг Цацраг туяаны эмболизацийн бүлэг 57 хүн, элэг тайрах хагалгааны бүлэг 500 хүн гэж хуваан эмчилгээний үр дүн болон сөрөг нөлөөг хянаж үзсэний дараа харьцуулан судалж судалгааны үр дүнг өнгөрсөн 3 өдөр тайлагнасан байна.

external_image

Судалгааны баг нь Цацраг туяаны эмболизаци бүлэгт эмчилгээ хийхийн өмнө өндөр настай, суурь өвчин хавсарсан, хавдрын хэмжээ, элэгний баруун зүүн дэлбэнд бүхэлд нь тархсан хавдар, элгийг тэжээгч судсанд үүссэн хавдар гэх мэт нөхцлүүдийг авч үзэн хүчин зүйлсийг статисткаар харуулсан байна.

Тэр үр дүнд нийт өвчтөний амьдрах боломж болон хавдар дахисан хугацаагаар 2 бүлгийн статистик үзүүлэлт хоорондоо ялгаа гараагүй байна.

Анхны эмчилгээний дараа 38.4 сар өнгөрөхөд Цацраг туяаны эмболизаци ба элэг тайрах эмчилгээ хийлгэсэн бүлэг тус бүр нас барах хувь 21.1%, 20.4% байсан, Мөн анхны эмчилээг хийлгэсний дараа 2 жил болоход хавдар дахих хувь нь тус бүр 50.5%, 58.3% байсан байна.

external_image

Нөгөө талаас эмчилгээний дараа гарах сөрөг нөлөөг авч үзвэл хэвлийгээр өвдөх, халуурах гэх мэт сөрөг нөлөөг ажиглан Цацраг туяаны эмболизаци, элэг тайрах хагалгаа тус бүрийн хувь нь 43.9%,100% байсан байна.

Эмнэлэгт хэвтэх хугацаа нь Цацраг туяаны эмболизаци бүлэг нь 3 өдөр, Элэг тайрах хагалгааны бүлэг 12 өдөр болон маш их ялгаа гарч байсан.

Энэ дүгнэлт нь элэгний хавдрын эмчилгээний бэрхшээлтэй асуудлын нэг 5см-аас том ганц зангилаатай элэгний хавдарт цацраг туяаны эмболизаци нь үндсэн эмчилгээ болох элэг тайрах хагалгаатай ойролцоо эмчилгээний үр дүн харагдаж байсныг дэлхийд хамгийн анх нотолсон гэж судалгааны баг үзсэн байна.

И Жон Хун профессор (судалгаа хариуцагч) нь “Энэ удаагийн судалгаанд тулгуурлан хэмжээ том элэгний хавдрын эмчилгээнд Цацраг туяаны эмболизаци нь элэг тайрах хагалгаатай харьцуулахад үр дүн сайн найдвартай аргыг нэвтрүүлсэн нь сайшаалтай байна” гэж уламжилсан байна.

Ким Жи Хе профессор нь “ Хэмжээгээр том элэгний хавдрын үндсэн эмчилгээний арга нь тайрах хагалгаа бөгөөд үлдсэн элэгний үйл ажиллагааг авч үзэх үед төвөгтэй тохиолдол их, элэг шилүүлэн суулгах ч хязгаарлагдмал” байдаг ба “Хагалгаа хийх боломжгүй элэгний хавдартай өвчтөнд Цацраг туяаны эмболизаци эмчилгээ нь маш том найдвар болж болох юм” гэж хэлсэн байна.

Ким Юүн Жүн профессор(элэгний төвийн эрхлэгч) “Элэгний хавдар нь дахих магадлал өндөр, бүрэн эдгэх боломжгүй архаг элэгний үрэвсэл эсвэл элэгний хатуурал хавсарсан өвчтөн их ба биеийн байдал болон сөрөг нөлөөг хамтад нь авч үзэн эмчилгээг хийх ёстой байдаг” ба “Ийм судалгааг үндэслэн хэмжээгээр том элэгний хавдрыг эмчлэх үед сөрөг нөлөө бага Цацраг туяаны эмболизацийг эхний байдлаар харгалзан үзэх хэрэгтэй” гэж үзсэн байна.

Энэ судалгаа нь дэлхийн цөмийн анагаах ухааны салбарт тэргүүлэгч эрдэм шинжилгээний сэтгүүл “The Journal of Nuclear Medicine’ онлайн самбарт нийтлэгдсэн байна.

Full Menu

전체 검색

전체 검색