Skip To Content

Мэдээ

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Хавдрын Эмнэлгийн Бамбайн хавдрын төвийн эмч нар BABA, Бамбай булчирхайн хорт хавдрын робот хагалгааг 5000 дахь тохиолдолд амжилттай хийж гүйцэтгэлээ

Hit : 2,679 Date : 2021-12-02

Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг нь өнгөрсөн 12-ны өдөр СҮИС Хавдрын эмнэлгийн Сосан танхимд “BABA, Бамбай булчирхайн хорт хавдрын робот хагалгааны 5000дахь тохиолдлыг амжилттай хийж гүйцэтгэсэн синпозмийг хийлээ.

external_image

BABA (Robot Bilateral axillo-breast approach) хагалгаа нь роботыг ашиглан хийгддэг бамбай булчирхайн хорт хавдрын хагалгаа юм. Хоёр талын суга болон хөхний толгойнд 1см–ээс бага, 4 жижиг зүсэлт хийж нүх гарган үүгээр дамжуулан хагалгааг хийнэ.

Энэхүү хагалгаа нь хүзүүнд шарх үүсгэхгүй хийгддэг гоо заслын өндөр үр дүнтэй, өвчтөний сэтгэл ханамж өндөртөй хагалгааны нэг юм. Мөн өвчтэй хэсгийг15 дахин томруулан ажиглалт хийнгээ өндөр нарийвчлалтай хийгддэг хагалгаа юм.

Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн Хөх, Дотоод шүүрлийн мэс заслын тасгийн Ли Гүй Он эмч /Чүэ Жүнг Ёнг, Чэ Ён Жүн, Ким Сү Жин, Ан Жунг Хёг/ нар 2008 оны 2 сарын 19 нд дэлхийд анхдагчаар BABA (Robot Bilateral axillo-breast approach) робот бамбай булчирхайн хадврын хагалгааг нэвтрүүлсэн бөгөөд энэ оны 10 сарын байдлаар 5000 дахь тохиолдлоо амжилттай хийн гүйцэтгэсэн байна.

Энэхүү хагалгаа нь өндөр үр дүнтэй хагалгааны нэг бөгөөд олон талт судалгаа шинжилгээний үр дүнгээр хүлээн зөвшөөрөгдсөн ба одоогоор дэлхийн олон оронд BABA (Robot Bilateral axillo-breast approach) хагалгаа өргөн дэлгэр хэрэглэгдэж байна.

Энэхүү синпозм нь хагалгааны 5000 дахь тохиолд баяр хүргэхээс гардна сүүлийн үеийн шинэ судалгаа шинжилгээ болон цаашдын хөгжин дэвших чиг хандлагыг нээлттэй ярилцсан цаг байлаа.

Мөн дотоод гадаадын бамбай булчирхайн нарийн мэргэжлийн олон эмч мэргэжилтэн нар онлайн болон биечлэн оролцон өргөн хүрээтэй болж өндөрлөлөө.

Ли Гүй Он эмч нь “Хагалгааны амжилттай байх нь хавдрыг тайран авахаас гадна өвчтөний амьдралын чанарыг хадгалахад оршино” Энэхүү BABA (Robot Bilateral axillo-breast approach) хагалгаа нь гоо сайхны сэтгэл ханамж болон хагалгааны сайн чанараар хүлээн зөвшөөрөгдсөн гоо заслын бамбай булчирхайн хавдрын стандарт хагалгааны нэгээр байр сууриа эзэлсээр байна” хэмээн өгүүллээ.

Full Menu

전체 검색

전체 검색